Ажил хэрэгч хувцаслалтын тухайд манай оронд бол байгууллагын дресс код заасан эсэхээс хамаарч тодорхой зарчмын дагуу хувцасладаг ч ихэнхи тохиолдолд хүн бүрийн хувийн мэдрэмж, сонирхол давамгайлж байдаг.
Харин гадаадын зарим улс оронд өдөр тутмын хувцаслалтад тодорхой этикүүд яригддагаас гадна ялангуяа ажил хэрэгч хувцаслалтын хувьд энэ нь маш чухалд тооцогддог тул та томилолт, бизнес уулзалт зэргээр Азийн улс орнуудыг зорьдог бол хэрхэн хувцаслах ёстойг урьдаас мэдэж бэлтгэсэн байх шаардлагатай.
Хятад ба Хонгконгд өдөр тутмын ажил хэрэгч хувцаслалт нь албан ёсны хувцаслалтад нэлээн дөхдөг. Эрчүүдийн хувьд үргэлж хослол ба зангиа шаардагдах ба энэ нь хамгийн халуун өдрүүдэд ч үйлчилнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд тод нүүр будалт болон гоёл чимэглэлийг дэмждэггүй. Өөрөөр хэлбэл та өөрийн бизнесээсээ илүү сүржин харагдах учиргүй гэдэг байна.
Эрчүүд бол сорочкон цамц, бор өмд, битүү гутал, бас зангиа. Эмэгтэйчүүдийн хувьд сорочик юбка ба цулгуй даашинз, үсээ хойш нь цэвэрхэн боох
Сингапурт бол харьцангуй уян хатан. Хүрэм чухалд тавигдахгүйн дээр заавал зангиа зүүх шаардлагагүй, өмдний тухайд гудамжны хэв маягаас бусдаар бол эр эм аль ч хүйсийн хувьд хувь хүн өөрийн мэдрэмж хийгээд хүсэл сонирхлоор сонголтоо хийх боломжтой байна
Малайзад эрчүүдийн ажил хэрэгч хувцаслалтын гол үзүүлэлт нь бараан өмд байх ба зангиаг чухалчилна. Харин хүрэмний тухайд хурал ба илтгэлийн үед зайлшгүй өмсөх ба өдөр тутамд бол чухалд тооцохгүй. Харин эмэгтэйчүүдийн хувьд харьцангуй уян хатан байдаг.
Индонезид бол тодорхой хориглох, эсвэл зайлшгүй мөрдөх дүрэм гэхээсээ илүү энгийн байдал яригддаг. Эрчүүд бол сорочкон цамц, бор өмд, битүү гутал, бас зангиа. Эмэгтэйчүүдийн хувьд сорочик юбка ба цулгуй даашинз, үсээ хойш нь цэвэрхэн боох гэх мэт ерөнхийдөө төлөв даруу дүр төрх хамгийн чухалд тооцогдоно.
Вьетнамд бүр харьцангуй хуучинсаг. Тухайлбал юбканы урт өвдөгнөөс доош байх гэх мэт. Эрчүүдийн хувьд оффист зангиагүй байж болдог нь ямар ч статусын хүнтэй уулзахад тохиромжтой хэмээдэг.
Тайландад бол та зангиа зүүгээгүй эрчүүдийг харахгүй байж мэднэ. Ерөнхийдөө хувцаслалтад маш их ач холбогдол өгнө. Эмэгтэйчүүдийн хувьд өмднөөс илүү юбка их өмсөнө. Түлхүү өнгөнүүдийн бараан хувилбар их өмсдөг ба нил ягаан өнгө гашуудлын өнгөнд тооцогдоно.
“Дресс Код” нэвтрүүлгийн зочин-блоггер, стилист П.Оюунтөгс