ФОТО: “Monalun” брэндийн “Торгоны зам” ЗАГВАРЫН ШОУНААС

Сэтгүүлч А.Наранцацрал

2018-07-18 13:15 GMT+8

Үндэсний их баяр наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын 9-ний өдөр “Monalun” брэндийн хамт олон “Торгоны зам” загварын шоугаа Богд хааны ордон музейд толилууллаа.

Наадмын өмнө болоод ч тэр үү үндэсний хэв маяг давамгайлсан загварууд байх болов уу гэсэн таамгийг “Monalun”-ий загварууд үгүйсгэв. 

Учир нь энэ үдэш дизайнер Б.Номунгэрэл болон түүний баг хамт олон европ хувцасны цуглуулгаа танилцуулсан бөгөөд тэдгээрийг Монголын үндэсний хэв маяг шингэсэн жижиг деталиудаар чимэглэсэн нь харагдаж байв. 

Түүнчлэн тэдгээр загваруудад Монголын шилдэг уран хатгамалч С.Нарандэлгэр эртний уламжлалт зүү ороох аргыг ашиглан орчин үеийн хувцсанд деталь болгон хатгамал урласан  ба уг чимгийг гурван сарын турш хийсэн байна. 

“Monalun” брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер Б.Номунгэрэлтэй цуглуулгынх нь талаар ярилцлаа.

-Наадмын өмнө гаргасан загвар учраас хүмүүс дээлний загварууд хүлээж байсан болов уу. Гэвч энэ удаад европ хувцас санал болголоо?
-Монголчууд баяр наадмын өмнө заавал дээл өмсөнө гэдэг. Би илүү ажил хэрэгч, дээр нь хэрэглээ талыг эрхэмлэж байна. Манайхан баярт зориулж маш их мөнгө зарцуулдаг ч эргээд тэрийгээ хэр их хэрэглэдгийг бодоосой  гэсэн үүднээс энэ загваруудаа гаргасан. 
Маш олон дизайнер дээл урлаж байна. Тийм болохоор би заавал дээл хийхийг зориогүй. 

Гэхдээ үндэсний элементийг европ хувцсанд жижигхэн деталь болгон  оруулсан. Элементүүдийг харвал бага зэргийн монгол хээ орсон. Бомбер жакетийн ар талд монгол хээ угалз, сорочкан цамцны зах монгол дээлийн зах байх жишээтэй. 

-Урьд өмнөх цуглуулгуудтай харьцуулахад эрэгтэй хувцасны загварууд их харагдлаа?
-Өмнө нь эрэгтэй хувцсыг тусгай захиалгаар л хийж байсан. Энэ удаад цөөн тооны загварыг цуглуулга болгон гаргалаа.

Гэрэл зураг: Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхийг та дэмжиж байна уу?
Нийт 502 санал өгсөн байна.

Дээшээ