Францууд ДАШТ-ий ялалтын баяраа тэмдэглэх үед цагдаа болон иргэдийн хооронд зөрчил үүсэж, хоёр иргэн амиа алдаж, гурван хүүхэд гэмтжээ.
ДАШТ-ий ялалтын дараа эмх замбараагүй байдал гарч, баярын уур амьсгал сүүлдээ үймээн самуун болсон юм.
Нүүрээ хаалтаар бүрхсэн залуучууд цагдаа руу эд зүйлч авч шидэн, утаа тавьж, дэлгүүрийн цонх хагалж, машин дээр авирч танхайрч байлаа. Харин цагдаа нар биедээ галт зэвсэг авч яван, нулимс асгаруулагч болон утаа тавьж байв.
Баярын үеэр Анси хотод 50 настай залуу cуваг руу үсэрч хүзүүгээ хугалснаар амиа алджээ. Харин Сэйнт Феликсд 30 настай залуу машинтайгаа мод мөргөн амиа алдсан байна.
Нанси хотод гурван настай хүү зургаан настай хоёр охиныг мотоциклтэй хүн мөргөж гэмтээгээд, хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ.
Цагдаагийн төлөөлөгчийн мэдээлснээр дор хаяж 10 гаруй хүнийг баривчилж, аюулгүй байдлын хоёр ажилтан гэмтсэн байна. ДАШТ-ий ялалтын баярыг тэмдэглэх үеэр 4000 гаруй цагдаа болон аюулгүй байдлын ажилтнууд хамгаалалтад гараад байсан юм.