Алба үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн албан хаагчдаа дурсан, мөнхжүүлэх “Бид мартахгүй” өдөрлөгийг Замын цагдаагийн албанаас зохион байгууллаа.
Өдөрлөгийг төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, алба үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн журамт нөхдөө эргэн дурсаж, үйлс гавьяаг нь сурталчлах, үйл хэргийг нь шинэ залуу алба хаагчдад уламжлуулах зорилгоор зохион байгуулсан байна.
Уг арга хэмжээнд замын цагдаагийн албаны зөвлөлийн гишүүд болон амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийнхэн оролцсон юм.
Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх албаны дарга Э.Бөхбат:
“Цагдаагийн байгууллагын 70 гаруй алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тоо бий. Үүнээс замын цагдаагийн албаны 18-45 насны 15 алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн. Амь эрсэдсэн алба хаагчид маань хэн нэгний амь насыг авран хамгаалж, өргөсөн тангарагтаа үнэнч яваад амь насаа алдсан тул тэднийг хүндэтгэх ёстой юм. Энэ хүмүүсийн хийсэн гавьяаг бид хэзээ ч мартахгүй” гэв.
Амь эрсэдсэн алба хаагчийн хүү Л.Цэрэннадмид,
"46 жилийн өмнө аав маань алба үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан. Тухайн үедээ замын зохицуулагч байсан юм билээ. Ажлаа хийж яваад, осолд орж нас барсан. Намайг хоёр настай, дүү маань төрөөгүй байхад бид аавыгаа алдсан. Цагдаа нар маань алба үүргээ үнэнчээр биелүүлэхийнхээ хажуугаар амь нас эрүүл мэндээ хайрлан ажил албандаа зүтгэж яваарай” гэсэн юм.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн өдөрлөгт оролцогчид нэг минут хүндэтгэл үзүүлэн чимээгүй зогссон юм. Мөн амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийнхэнд дурсгалын зүйлс гардууллаа. Энэхүү арга хэмжээг Замын цагдаагийн албанаас өдгөө 11 дэх удаагаа зохион байгуулж байна.