Хятадад өндөр төсвөөр хийсэн уран зөнгөлт, түүхэн домгийн сэдэвт "Асура" киног нээлтээ хийгээд удаагүй байхад дэлгэцээс буулгажээ.
Хятадын нөлөө бүхий кино компаниуд болох “Alibaba Pictures”, “Zhenjian Film Studio” “Ningxia Film Group" хөрөнгө гарган, энэ киног бүтээсэн байна.
750 сая юань буюу 112 сая ам.доллароор бүтсэн кино анх дэлгэцэнд гараад 7,1 сая ам.долларын л ашигтай байжээ.
Түүнчлэн гурван хоногийн хугацаанд дэлгэцээр гарахад Хятадын киног үнэлэн дүгнэдэг "Douban" сайт 10-аас 3,1 үнэлгээ өгсөн байна.
"Асура"-г ийм өндөр өртгөөр хийсэн шалтгаан нь "Бөгжний эзэн", "Хаадын тоглоом" зэрэг алдартай, гадаадын кинотой адил Хятадын шилдэг киног бүтээж, дэлхийн хамгийн том киноны зах зээлтэй АНУ-г гүйцэж түрүүлэх байсан юм.
"Асура" Хятадын үлгэр домогт суурилсан бөгөөд чанартай дүрс дууны үзүүлэлтийг хангаж, алдартай жүжигчдийг тоглуулснаараа онцлог аж.
Гэвч найруулагчид кинон дээр ажиллаж, удахгүй дахин дэлгэцээр гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Магадгүй хоёр дахь удаа илүү их амжилтад хүрнэ хэмээн тооцоолж байна. Учир нь "Асура" түүхэндээ хамгийн том уналтад орсон кинонуудын нэг болжээ.
Нээлтээс өмнө л энэ кино олны анхаарлыг татах, гайхалтай кино болно хэмээн Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр магтаж, хүлээлт үүсгээд байжээ.
Хятадын кино уран бүтээлчид Холливүүдийн кино шиг олон улсад хүрч ажиллаж чаддаггүй. Гэсэн ч сүүлийн үед Хятад-Холливүүдийн хамтарсан кино бүтээсэн.
Үүний нэг жишээ 150 сая ам.доллараар бүтсэн “The Great Wall” юм. Гэхдээ мөн л “Box office”-д тааруухан үнэлгээ авчээ.
Эх сурвалж: BBC