НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бьорн Андерссоньтой жендерийн тэгш байдал болон хүний эрхийн талаар ярилцлаа.
-Таны айлчлал хэр зэрэг үр дүнтэй болов доо?
-Монголд би анх удаа ирж байна. Их сайхан байна. Төр засгийн төлөөлөлтэй уулзаж, албан яриа өрнүүлсэн. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцлоо.
-Бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад НҮБ-ын Хүн амын сан ямар шийдэл санал болгож байгаа вэ?
-Юуны өмнө энэ том арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Монголын Засгийн газарт баяр хүргэе. Бага хурлаас гаргасан Улаанбаатарын тунхаглал бол маш чухал ач холбогдолтой баримт бичиг. НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх үүрэг нь НҮБ-ын харьяа байгууллагуудтай олон талаар нягт хамтран ажиллаж, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, охид, бүсгүйчүүдийн дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх нь бидний хийх чухал ажил. Үүнийг хэд хэдэн аргаар хэрэгжүүлнэ.
Юуны өмнө хүйсийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн тэгш бус байдлыг багасгахад анхаарна. Удаах нь мэдээж хүмүүнлэгийн хямралын үед урт хугацаанд эмэгтэйчүүдийн суурь эрхийг хангах шаардлага тулгарч байгаа. Үүний тулд мэдээж нөхөн үржихүйн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй. Ингэснээр гэр бүл болсон эмэгтэйчүүд хүүхдээ эсэн мэнд тээж төрүүлэх, эрүүл мэндийн бусад үйлчилгээг авна.
Түүнчлэн засгийн газруудтай жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд ойр хамтарч ажиллах нь чухал байна. Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай болсонд НҮБ-ын хэрэгжүүлэгч байгууллагын хувьд бид олзуурхаж байгаа. Мөн саяхан гэр бүлийн болон жендерт суурилсан хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүд хэр зэрэг их байдаг талаар үндэсний хэмжээний судалгаа хийж, дататай болсон.
Судалгаагаар эмэгтэйчүүд жендерт суурилсан хүчирхийлэлд өртсөн нөхцөл байдал нь хүмүүнлэгийн ноцтой хямралд хүрснийг илтгэж байна. Ази, Номхон далайн бүс нутагт галт уулын дэлбэрэлт, цунами болон газар хөдлөлт гээд байгалийн гамшгийн үед эмэгтэйчүүд жендерт суурилсан хүчирхийллийн хохирогч болдог тохиолдлыг би харсан. Тиймээс эмэгтэйчүүд энэ бүхнээс ангид байхыг, шийдвэрлэхийг хүсэж байгаа.
Тиймээс эмэгтэйчүүдэд хоорондоо санаа бодол, туршлагаа хуваалцах, нийгмийн дэмжлэг авах тухай ярилцах гэх мэт ээлтэй орчин бүрдүүлэх нь бидний хувьд Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх нэг чухал зорилт юм.
Энэ бол хүмүүнлэгийн чухал бүрэлдэхүүний нэг хэсэг. Мөн цагдаагийн алба хаагчдын жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүдийг олж илрүүлэх чадавхыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллана. Үүнээс гадна хөвгүүд, залуучуудын зан байдлыг нь өөрчлөх сургалтад хамруулж, жендерт суурилсан хүчирхийлэл бол гэмт хэрэг гэдгийг ухамсарлуулах нь чухал. Энэ мэт олон арга замаар хүчирхийллийн хохирогч болохоос эмэгтэйчүүдийг хамгаалах хэрэгтэй байгаа юм.
-Монгол дахь хүчирхийллийн нүцгэн үнэнийг дэлгэсэн үндэсний хэмжээний судалгааны үр дүнгээс та юу хүлээж байна вэ?
-Энэ судалгааг НҮБ-ын Хүн амын сан бүс нутгийн хэмжээнд хийгээд байна. Бараг хоёр жил хийсэн. Гурван эмэгтэй тутмын хоёр нь эмэгтэй болж төрснийхөө төлөө амьдралдаа ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн байна. Нийгэмд болж буй уг үзэгдлийг тоо баримттай гаргаж ирснээр бодлого боловсруулагчид, хүний эрхийн байгууллагууд, хувь хүмүүсийн хувьд үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх гол түлхүүр, чухал өгөгдөл болно. Харилцааны үнэт зүйлийг ойлгуулах нь нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ
-Жирэмслэлт бүр хүссэн, хүүхэд бүр аюулгүй, залуу хүн бүр боломж бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах ертөнцийг бүрдүүлэх нь НҮБ-ын Хүн амын сангийн гол үзэл санаа. Энэ үзэл санаа Монголд ч гэсэн маш их дэвшил авчирсан. Гэхдээ одоо ч гэсэн хүрээлэн буй орчны бохирдлоос болж хэвлийдээ байгаа гурван хүүхэд тутмын нэг нь хүн болж чадахгүй байна. Үүнд НҮБ-ын Хүн амын сан ямар шийдэл дэвшүүлж ажилладаг юм бэ?
-Монгол бол маш өргөн уудам нутаг дэвсгэртэй. Хүн амын ихэнх нь хот суурин газар, ялангуяа Улаанбаатарт төвлөрч амьдардаг. Би теле эмнэлгийн үйлчилгээний төсөлтэй танилцсан. Ороннутгийн эмнэлгүүд Улаанбаатарын эмнэлэгтэй шууд холбогдож, эмчлэхэд хүндрэлтэй өвчтөнүүдийн талаар шууд харилцах боломжтой болсон. Энэ үйлчилгээ бол эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлэхэд тун чухал юм.
НҮБ-ын Хүн амын сан 2030 он гэхэд эхийн эндэгдэлгүй болох, урьдчилан сэргийлэх бүрэн дүүрэн бололцоотой болохоор зорьж байгаа. Тиймээс Монгол Улс эрүүл мэндийн тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Хамгийн гол нь эмэгтэйчүүд жирэмслэлтээ зөв төлөвлөх, хүүхдээ тээж, төрүүлэх бүх хугацаанд тун чухал үүрэг гүйцэтгэдэг эх баригчийг чадавхжуулах хэрэгтэй байгаа юм.
Мөн жирэмсэн эмэгтэйчүүдтэй ирээдүйн төлөвлөгөөг нь ярилцах замаар гэр бүл төлөвлөлтийг нь сайжруулах нэг арга зам болно гэсэн үг. Тиймээс эх баригч болон эрүүл мэндийн ажилтнууд ур чадвартай байх нь эрүүл мэндийн систем зөв ажиллахад маш чухал үүрэгтэй. Мөн урт хугацаанд үйлчлэх ёстой бас нэг зүйл бол Сиера Леоне улсад анх хэрэгжүүлсэн гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ юм.
Эмэгтэй, эрэгтэй хүн бүр сонголтдоо нийцүүлэн гэр бүл төлөвлөлтийн арга ухааны талаар үйлчилгээ авах хэрэгтэй.
Ингэж төлөвлөснөөрөө тухайн гэр бүл хэчнээн хүүхэдтэй болох, хүүхдүүд нь хэдэн насны зөрүүтэй байхаа шийднэ. Цаашлаад хүндрэл багатай, хүсээгүй жирэмслэлтийн тоо буурч, үр хөндөлтөөс сэргийлнэ гэсэн үг. Иймэрхүү зохицуулалтууд орон нутагт төдийгүй үндэсний хэмжээнд байх шаардлагатай байна л даа.
-Зүүн өмнөд Азид хүний эрхийг хангахад тулгамдаж буй ямар асуудал байгаа вэ?
-Миний харж буйгаар хоёр асуудал тун чухал байна. НҮБын гишүүн орнууд 1994 онд Египетийн Каир хотноо болсон “Хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурал” хөтөлбөрөөр жендерийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдэд илүү эрх мэдэл олгох хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Мөн хүн бүр суурь эрхээ эдлэх ёстой гэдэг үзэл санаанд томоохон дэвшил гаргасан.
Дэлхий нийтээр дагаж мөрдөж буй уг үзэл санааны сайн жишээ болж буй Монголын үүрэг оролцоог дутуу үнэлж болохгүй юм. Гэвч Ази, Номхон далайн бүсийн зарим улс оронд эрх чөлөөний дуу хоолой, иргэний нийгмийн идэвхтэй үүрэг оролцоо багасаж буй жишээ бий. Хүний эрхийг илүү үр дүнтэй хангахын тулд тухайлбал, гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээг авах нь хүнд заавал байх эрх гэдгийг үгүйсгэж, мөн бэлгийн амьдралын талаар бүрэн дүүрэн мэдээллээр хангахгүй, бэлгийн боловсрол олгохгүй байх зэрэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэн хэнд нь үр удмаа тээж төрүүлэх, өсгөж хүмүүжүүлэх суурь эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд ихээхэн саад болдог. Бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн тухай сэдэв зарим улс орон, нийгэмд өнөөдөр ч эмзэг сэдэвт тооцогддог.
Гэхдээ НҮБ-ын Хүн амын сан юуны төлөө ажилладаг, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол бол хаана ч эерэг соёл, зан заншил, үнэт зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.
Аль ч нийгэм илүү сайн сайхан болохын тулд ард иргэд нь нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол эзэмших эрхтэй. Бид 2030 он гэхэд гэр бүлийн орчинд жендерт суурилсан хүчирхийллийн тохиолдлыг тэг болгохыг зорьж, эрмэлзэж байгаа. Үүний үр дүнд гэр бүлийн орчинд эмэгтэйчүүд гэмтэж, бэртэх, бүс нутагт түгээмэл байгаа насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэх зэрэг асуудлыг шийдэхэд ахиц гарна гэсэн үг.
Гэхдээ энэ бүхэн хууль эрхзүйн орчин, хүмүүсийн зан байдлыг өөрчлөх зэрэг олон арга замаар хэрэгжинэ. Мэдээж бага залуугаас нь нөхөн үржихүйн боловсрол олгох нь хамгийн чухал юм. Харилцааны үнэт зүйлийг ойлгуулах нь нийгмийн энэ тулгамдсан асуудлыг шийдэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Монгол Улс Залуучуудын хөгжлийг дэмжих хуультай болсон нь залуу хүмүүсийн оролцоог дэмжих, бие биенээ хүндэтгэж, Тогтвортой хөгжлийн 2030 оны зорилтыг биелүүлэхэд ач холбогдолтой юм.
-Үе хоорондын үл ойлголцлын тухай би танаас асуумаар байна. Z үеийнхэн хүчтэй түрэн гарч ирлээ. Тэдэнтэй ойлголцоход хүнд байгаа талаар дээд үеийнхэн нь ярьдаг. Монголчууд энэ асуудалд одооноос л анхаарч байна. Үе хоорондын ойлголцол нийгмийн төлөвшилд чухал байх. Үүнийг улс орнууд амжилттай даван туулахын тулд яах ёстой юм бэ?
-Залуу үе өмнөх үеийнхнээсээ өөр байдаг гэдэг нь аль ч цаг үе, нийгэмд тодорхой юм. Та, би, бид, хүн бүр нийгмийн хөгжлийн салшгүй нэгэн хэсэг шүү дээ. Улс төр, соёл, боловсрол гээд аль ч салбарт идэвхтэй гишүүд бий. Харилцан ярилцахдаа ч залуу үеэ халамжилж, урамшуулах нь нийгмийн хөгжил урагшлахад чухал юм л даа. Залуу үеийнхний хувьд зөвхөн эцэг эхчүүд төдийгүй бүр ахмад үеийнхэнтэй хамт амьдарч, ойлголцоно гэдэг ихээхэн хүч хөдөлмөр шаарддаг.
Тиймээс бүхий л үеийнхэн бие биенээ нээлттэй хүлээж авах, ойлгох нь нийгмийн гол түлхүүр гэж би ойлгодог. Бид хэрхэн хүн болж бүрэлддэг тухай илүү нээлттэй ярилцах нь дунд үеийнхний хувьд төлөвшүүлэх ёстой шинж байх. Залуу хүмүүс магадгүй энэ тухай мөн эмэгтэй хүмүүсийн эрх мэдлийг сайжруулах талаар сайн мэдэхгүй байж болох шүү дээ. Тиймээс энэ бүхнийг нухацтай эргэн харж дараа үедээ ойлгуулахгүй бол өнөөг хүртэл бидний нийгэмд бий болгосон, төлөвшүүлсэн бүхэн үгүй болно шүү дээ.