21 дэх удаагийн хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр GoGo.mn сайтаас ДАШТ-нд аль улсын баг хэсгээсээ гарч, шөвгийн найм, хагас шигшээ болон аваргын төлөөх тоглолтод ялалт байгуулах таамгийг дэвшүүлэх таавар зарласан билээ.
Долоо хоногийн турш үргэлжилсэн тааварт нийт 2571 хүн оролцжээ. Ингээд 9908**** дугаартай оролцогч 2018-06-11 14:18:48 цагт таавар өгч, 181 оноогоор ялагч боллоо. Хэсгийн тоглолтоос гарсан багуудыг зөв тааж 171 оноо авсан бол хэсгийн тоглолтоос ялагчийг зөв тааж 10 оноог тус тус авсан байна.
Түүний дэмжиж байсан Францын баг фанатуудынхаа итгэлийг алдалгүй ДАШТ-ий аварга болсон юм.
Шагналт тааврын азтан NEXT электрон барааны дэлгүүрээс нэг сая төгрөгийн худалдан авалт хийх эрхийн эзэн боллоо.
Л.Гэрэлт: 1998 ОНООС ХОЙШ ФРАНЦЫН БАГИЙГ ДЭМЖСЭЭР ИРСЭН
Тааврын ялагч Л.Гэрэлт: Азтан болсондоо маш их баяртай байна. Маш их азтай байлаа. Сэтгэл их өндөр байна. Энэ баг хэсгээсээ гарах болов уу гэсэн таамаглалын үндсэн дээр зооноосоо аль баг гарах вэ гэсэн асуултад зөв хариулсан байсан. Өөрийн дэмжиж байгаа Францын багийг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлнэ гэсэн хариултыг илгээсэн. Би энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Франц улсын багийг дэмжиж байсан. Ер нь 1998 оноос хойш Францын багийг дэмжсээр ирсэн хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Г.Ундрах