Японы жижиг хот болох Игад жилийн 85 мянган ам.долларын цалинтай ч бэлтгэгдсэн, мэргэжлийн нинжа нар ховордсон байна. Ига хот нь Токиогоос 450 км-ийн зайд байрладаг нинжа нарын өлгий нутаг гэдгээрээ онцлог юм.
Нинжа нь феодалын Японы үед нууц ажиллагаа гүйцэтгэдэг байсан тулааны урлагаар мэргэшсэн, олон төрлийн мэдлэгтэй, өндөр сахилга баттай хүмүүс юм. Зөвхөн Япон гэлтгүй бусад улс оронд ч байдаг.
“NPR” буюу АНУ-ын үндэсний олон нийтийн радиогоос Сэлли Хершип гэх эмэгтэй тус хот руу явж подкаст хийжээ.
Хотын дарга Сакае Окамото тус хотын эдийн засгийг сайжруулж, жуулчдыг татах зорилгоор нинжагийн өв соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа аж. Тухайлбал нинжа нарын баярыг дөрвөн сарын сүүл таван сарын ихээр хийдэг гэнэ. Тухайн үед гадаадын жуулчид, япон иргэд ч олноороо баяр үзэхээр ирдэг байна.
Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хотын захиргааны байраа нүүлгэн шилжүүлж, хоёр дахь нинжа музейг байгуулж байна.
Орон нутгийн нинжагийн музейн эрхлэгч Сугако Накагава “Хүссэн болгон нь нинжа болж чадахгүй. Үүний тулд асар их бэлтгэл, сургуулилт хийдэг. Тийм ч учраас нинжа болох хүн ховордож байна” гэжээ.
Нинжа нар одоогоор 23,000-аас 85,000 ам.долларын цалин авах бүрэн боломжтой. Олон улсын нинжагийн судалгааны төвийн үзсэнээр Ига дахь энгийн нинжа нар үзүүлбэр үзүүлж, жилдээ 8,000-аас 17,000 ам.долларын цалин авдаг байна.
НҮБ-ын аялал жуулчлалын байгууллагаас гаргасан тооцоогоор 2017 онд Япон руу 29 сая жуулчин очжээ. Өмнөх жилтэй харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт юм.
Японы том хотуудаар жуулчид их аялдаг ч хөдөөний Ига шиг хотууд орхигддог. Тус хотын залуучууд ч хөдөө амьдрахгүй хэмээн хот бараадан нутгаасаа гарч байна. 2017 онд Ига хотод 43 шинэ оршин суугч ирсэн бол 1000 иргэн өөр хот руу шилжжээ.
Эх сурвалж: Business insider