Ойрын өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас бид багагүй хохирол амсаад байна. Өнгөрсөн хавар ихэнх нутгаар хуурай, гандуу байсны улмаас гэнэт их хэмжээгээр, олон удаагийн давтамжтайгаар орж байгаа бороо үер усны аюул дагууллаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Төв аймгийн Борнуур, Зуунмод, Мөнгөнморьт, Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган аймгийн Дашинчэлин, Бүрэгхангай, Баян-Өлгий, Дорноговь, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн зарим нутгаар олон жилийн дунджаас их хэмжээгээр бороо орлоо. Харин бид байгалийн гамшигт бэлэн биш байгааг энэ өдрүүд харуулав.
Үер усны аюул илүүтэй нүүрлэсэн Баян-Өлгий аймгийн төв, Төв аймгийн Борнуур суманд олон айл өрхийн гэр, байшин усанд автаж, түр хоргодох байранд шилжээд байна. Иргэд болон аврагчид өдөр, шөнөгүй ажиллаж байгаа ч хүрэлцэхгүй хэвээр байна.
Уулын үер хоёр өдөр дарааллан бууснаас Төв аймгийн Борнуур сумын гүүр болон зам эвдэрч зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахаас аргагүйд хүрсэн. Тэр үед зорчиж явсан иргэд машинаасаа буун бичлэг хийн, олон нийтийн сүлжээнд цацахаа урьтал болгож байсан нь бид аль ч талаараа байгалийн гамшигт бэлэн биш байгааг төвөггүй батлав. Их хэмжээгээр урсаж орж ирж байгаа ус явган хүн байтугай том оврын машинуудыг түлхэн хөдөлгөж байхад яг л кино үзэж байгаа мэт сониучирхан зогсох нь бидний хэнэггүй монгол занг харуулж байв.
Түүнчлэн аюултайг сануулж хориглосоор байтал тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тухайн чиглэлд татрахгүй байна. Нийслэлд уржигдар орсон ганц өдрийн борооны үеэр хоёр хүн амиа алдлаа. Тодруулбал, Баянзүрх дүүрэг IX хороо, Шар хадны эцэст 63 настай эрэгтэй жалгаар гарах үедээ даралт ихэссэний улмаас ухаан алдсанаас үерийн усанд урссан байна.
Мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт голын эрэг нурснаас 60 настай эрэгтэй осолдож амиа алджээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн автозам, орон сууцны байрны орц болон зоорийн давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автжээ. Түүнчлэн Дарь-Эх, Улаанхуаран, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар, Нарны гүүр, “E-mart” худалдааны төвийн уулзвар зэрэг газар их хэмжээний ус тогтоод байна.
Хэдэн жилийн өмнөөс л нүүлгэх шаардлагатай гэж ярьсаар байгаа энэ айлуудын хувьд амь нас нь дээсэн дөрөөн дээр байгааг байгалийн гамшгаас ойлгосон болов уу.
Үерийн аюултай бүсэд 1872 айл өрх амьдарч байна.
Үер усны гамшиг нь хэдхэн секундын дотор ямар хохирол учруулж болдгийг өнгөрсөн өдрүүдэд харлаа. Харамсалтай нь харсаар, мэдсээр байгаа хэрнээ аялал зугаалга, амралтаа чухалчилсан хэвээр л байна. Бас нэгэн харамсалтай тоо баримт бол 2013 оноос хойш 560 хүн усанд осолдсоны 122 нь хүүхэд байна. Зөвхөн энэ он гарсаар 48 хүн живчихээд байгаа. Бага насны хүүхдийг гол мөрны орчим хараа хяналтгүй орхиод архидан согтуурах, сэрүүцэх, тоглох зорилгоор ус руу согтуу орох, хиймэл нууранд хийлдэг гудастай орох, үерийн ус зайлуулах даланд хөл алдаж унах зэрэг нь усны ослын гол шалтгаан болж байгааг холбогдох байгууллага нь мэдээллээ.
Ерөөс бид байгалийн гамшгийн үед ямар арга хэмжээ авах, хэрхэн өөрсдийгөө хамгаалах талаар анхан шатны мэдлэггүй байгаадаа нэгийг бодох цаг хэдийнэ болжээ. Аадар бороо цаашид зарим газраар үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэдийг гол усны ойролцоо амарч, зугаалахгүй байх, бага насны хүүхдэд хараа, хяналтаа сайжруулах, баталгаатай зам гүүрээр зорчих, усанд унах, осолдохоос сэргийлэхийг Цаг уурын үндэсний хүрээлэн, Онцгой байдлын газраас дахин анхааруулсаар байна. Ингээд аймаг, орон нутагт цаг үеийн байдал ямар байгааг тоймлон хүргэе.
ОРОН НУТАГ: БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ 530 ӨРХ ГАМШИГТ НЭРВЭГДЭВ
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг борооны улмаас 530 өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин нь усанд автаад байна. Одоогоор 1566 хүнийг аюулгүй газарт гаргаж, 668 иргэнийг найман байрлалд түр хоргодох байраар хангаж, 58 өрхийг нүүлгэн шилжүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тус суманд аврагч, иргэд нийлсэн 618 хүн ажиллаж байна.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Өлгий суманд ажиллаж байна. Энэ удаагийн үерийн хохирлын хэмжээ 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр буусан үерийн хохирлоос урьдчилсан байдлаар тав дахин их гарахаар байгаа гэнэ. Ойрын хугацаанд орон гэргүй болсон иргэд болон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн хоол хүнс, тээвэр шатахууны зардал зэрэг хөрөнгө мөнгөний асуудлыг улсын Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэхээр болжээ.
ТӨВ, ХОВД, СҮХБААТАР АЙМАГТ АЙЛУУДЫН ГЭР ҮЕРТ УРСЖЭЭ
Төв аймгийн Борнуур суманд үерийн улмаас 70 айл, 10 байгууллага усанд автжээ. Тус сумын нутаг дэвсгэр дэх Шавартайн гүүрийн тулгуур баганад суулт үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж, сумын төвийн хатуу хучилттай 530 метр зам эвдэрсэн байна. “Төв АЗЗА”, “Баянчандмань” компани Улаанбаатараас Дархан чиглэлийн автозамын Урьхан орчимд үүссэн эвдрэлийг засварлаж байна.
Мөн тус аймгийн Зуунмод суманд далан сэтэрч 28 өрхийн гэр усанд автжээ. Ховд аймгийн Чандмань суманд энэ сарын 16-ны өдөр орсон борооны улмаас зургаан айлын гэр урссан. Сүхбаатар аймгийн Уулбаян суманд нэг гэр, Түвшинширээ суманд зургаан гэр, хоёр машин үерийн усанд урсаж, аймгийн төвөөс 144-150 км-т байрлалтай улсын чанартай автозамын далан эвдэрч хатуу хучилттай замд цөмөрчээ. Түүнчлэн Улаанбаатар-Сүхбаатарын чиглэлийн 22км-т төмөр замын үерийн усанд автаж 300 метр газар их хэмжээний шороогоор дүүрчээ.
ЭНЭ САРЫГ ДУУСТАЛ БОРОО ҮРГЭЛЖЛЭН ОРНО
Өнгөрсөн жил хур бороо багатай байсан бол энэ жил олон жилийн дунджаас их орж байгааг цаг уурчид хэлж байна. Энэ сарын сүүлээр болон ирэх сарын эхээр ихэнх нутгаар бороотой байхыг Цаг-Уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр болон маргааш баруун болон төвийн ихэнх нутгаар, говь болон зүүн аймгийн зарим газраас бороо орно. Мөн 21-22-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим нутгаар, 24-26-нд баруун, төв, говийн аймгуудын зарим газраар үе үе аянга цахилгаантай усархаг аадар бороо, мөндөр орно. Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсаас эхтэй гол, мөрний усны төвшин огцом нэмэгдэх, үер буух өндөр эрсдэлтэй байгааг анхаарууллаа.
ДЭЛХИЙД: ҮЕРИЙН УЛМААС 20 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
Нигерийн Кацина мужийн захирагч Амину Масари өнгөрсөн ням гаригт орсон хүчтэй борооны улмаас 20 хүн алга болж, хамгийн багадаа 44 хүн амь алдсан гэж мэдэгдсэн байна. Хоёр цаг гаруй үргэлжилсэн бороо нь Нигерийн хилийн ойролцоох Жибиа мужид багагүй хохирол учруулжээ. Дейли Пост сонинд байгалийн гамшигт өртсөн мужид уржигдар очсон Амину Масари “Энэ бол жинхэнэ гамшиг” 500 гаруй гэр сүйдэж, 44 хүн амь алдсан байна. Бид Жибиа мужийг үерт өртөмтгий нутаг гэж мэднэ.
Хэдийгээр бид ус зайлуулах хоолой барьсан ч усыг гол руу урсгаагүй нь үер болоход хүргэсэн гэж тэрээр ерөнхийлөгч Мухаммаду Бухарид үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлснийг нийтэлжээ. Үүнээс гадна Амину Масари “Орон нутгийн эрх баригчид усыг гадагш нь урсгахаас гадна байгалийн гамшигт өртөгсдөд туслах арга хэмжээг авсан байна. Мөн Үндэсний онцгой байдлын албанаас тусламж илгээсэн гэж тодруулан мэдээлжээ.