Хоёроос 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн юм.
Мөн “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Энэ шийдвэрийг зарим ээж аав баярлан хүлээж авсан бол зарим нь хүүхдийнхээ эрүүл мэнд, шүдэнд анхаарч, шүдний өвчнөөс хүүхдээ урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэсэн юм.
Өөрөөр хэлбэл хариуцлагагүй ээж аавуудын өмнөөс нийт татвар төлөгчид хүүхдийн шүдний эмчилгээг төлөх нь зохисгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн.
ҮСХ-ны судалгаагааар манай улсад 2-12 насны 813 мянган хүүхэд байна. Эдгээр хүүхэд дээрх үйлчилгээг үнэ төлбөргүй авна.
Тэгвэл Нийгмийн даатгалын Ерөнхий газраас өрх тусгаарласан Эрүүл мэндийн даатгалын сан энэ оны эхний хагаст ямар хэмжээний орлого олж, хэчнээн төгрөгийн зарлага гаргасан бэ?
2017 онд тус сангийн нийт орлого 366 тэрбум төгрөг байсан бол зарлага нь 293 тэрбум байв. Харин энэ онд тус сангийн орлого өмнөх жилтэй харьцуулахад 23 тэрбум төгрөгөөр буурч, зарлага нь өмнөх оноос 26 тэрбумаар өссөн байна. Тэгэхээр энэ оны эхний хагас жилд шаардлагатай байсан 3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасан гэсэн үг юм.