Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” авч болдог. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс энэ тодорхойлолтын бодит байдлыг гуравдагч этгээд шалгах зориулалт бүхий вэб програм хангамжийг нэвтрүүлж байна.
ТҮЦ машинаас авсан шимтгэл төлөлтийн тодорхойлолтны үнэн зөв, бодит байдлыг шалгахдаа тухайн тодорхойлолтон дээрх QR кодын доор байрлах “К” үсгээр эхэлсэн 13 оронтой кодыг, уг тодорхойлолтыг авсан иргэний регистрийн дугаарын хамт оруулж, тухайн агшинд нийгмийн даатгалын мэдээллийн санд иргэний мэдээлэл ямар байгааг дуудан харж, хэвлэгдсэн тодорхойлолттой харьцуулах боломжтой юм.
Ингэснэээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэсэн хуурамч тодорхойлолт хийх боломжгүй юм байна.