Ээж ажил хийх нь хүүхдүүдийнх нь ирээдүйн амьдралд хэрхэн нөлөөлөхийг АНУ, Их Британийн эрдэмтдийн баг судалжээ.
Тэд судалгаандаа 29 орны 100 мянга гаруй хүнийг оролцуулсан байна. Ажил эрхэлдэг ээжтэй охид том болоод амжилттай карьер эхлүүлэх нь элбэг бол хөвгүүд том болоод гэр бүлдээ илүү цаг зарцуулдаг болдог гэжээ.
Харин ээж ажилладаг эсэх нь хүүхэд том болоод аз жаргалтай байх эсэхтэй холбогдолгүй. Гэртээ хүүхдээ хардаг байсан ээжийн хүүхдүүд ажил хийдэг ээжийн хүүхдүүдийн адил том болоод мөн л аз жаргалтай байдгийг онцолжээ.
Эрчүүдийн хувьд ээж нь ажил хийдэг байсан эсэх нь карьерт нь онцгой нөлөө үзүүлэхгүй.
Энэ судалгааны талаар “Work, Employment and Society” сэтгүүлээс дэлгэрэнгүй уншиж болох гэнэ. Судалгааг удирдсан, Харвардын бизнесийн сургуулийн профессор Кэтлин МакГинн, “Судалгаанд ажил хийдэг ээжүүдийн хүүхдүүд илүү аз жаргалтай, илүү сайн хүмүүс болдог эсвэл ажил хийдэг ээж илүү сайн гэж бичээгүй. Юу хэлэх гээд байна вэ гэвэл ажил хийдэг ээжтэй өссөн охид том болоод ажилд орох магадлал өндөр, удирдах албан тушаалд ажиллах нь элбэг байдаг юм байна” хэмээн ярьжээ.
Ажил хийдэг ээжтэй өссөн охид гэртээ хүүхдээ хардаг байсан ээжтэй өссөн охидоос ажилд орох магадлал1.2 дахин илүү. Тэд илүү өндөр цалин авах, ажил дээрээ 44 минут орчим илүү цаг ажиллах магадлал өндөр аж.
Ээж нь ажил хийдэг 15 настай охид том болоод ажил хийдэггүй ээжтэй охидтой харьцуулахад 1.19 дахин илүү ажилд орох, 1.17 дахин илүү удирдах албан тушаалд ажиллах магадлалтай гэнэ.
Эрчүүдийн хувьд ээж нь ажил хийдэг байсан эсэх нь карьерт нь онцгой нөлөө үзүүлэхгүй ч ажил хийдэг ээжтэй өссөн хөвгүүд том болоод долоо хоногт 50 орчим минутыг гэртээ, гэр бүлдээ зарцуулдаг нь ажиглагджээ. Түүнчлэн ажил эрхэлдэг ээжтэй хөвгүүд том болоод хүүхдийнхээ хүмүүжилд илүү их оролцдог гэнэ.
Эх сурвалж: CNN