Өнөөдөр Улсын Онцгой комиссын хуралдаан болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдлын талаар мэдээллийг авсныхаа дараа наймдугаар сарын 1-н гэхэд төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэх ёстойг анхаарууллаа.
Мөн ирэх сарын 1-нээс өмнө бүх төрийн байгууллагууд бүх ажилтнуудын амралтын хугацааг дуусгах болон наадмуудыг дуусгах үүргийг өгчээ.
Долдугаар сарын 11-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд үер бууж иргэд амь насаа алдсан, эрчим хүч, цахилгаан шугам сүлжээ, автозам, төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа юм.
Тухайлбал, нийслэлд үерийн улмаас хоёр иргэн амиа алдаж, Баян-Өлгий аймагт 2500 орчим хүн үерийн гамшигт өртөж, 600 гаруй хүн түр хоргодох байранд байгаа бөгөөд 29 байрлалд нийт 116 км урт авто зам, замын байгууламжид ноцтой эвдрэл гэмтэл үүсээд байна.
Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Зам тээвэр, хөгжлийн яамнаас үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм. Үүнд,
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд, 2018 оны 07 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд болсон үерийн гамшгийн улмаас улсын чанартай замд учирсан хохирлыг арилгахад шаардагдах хөрөнгийн зардлын тооцоог боловсруулан яаралтай шийдвэрлүүлэх,
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханд, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд болсон үерийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэж, гамшигт нэрвэгдэгсдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах,
Нийслэлийн Засаг дарга С.Батболдод, Үерийн аюултай бүсэд оршин сууж байгаа ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах, Гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах ажлыг тухай бүр шуурхай зохион байгуулах,
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригт цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдлээс ард иргэдийг сэрэмжлүүлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран тухай бүр зохион байгуулах,
ЗХЖШТ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав нарт, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор албаны бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг тус тус үүрэг болголоо.