Долдугаар сарын 11-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд үер бууж иргэд амь насаа алдсан, эрчим хүч, цахилгаан шугам сүлжээ, автозам, төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байна.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл орон нутгийн замд учраад байгаа хохирлын талаар өнөөдөр болсон улсын онцгой комиссын хуралдаанд,
-Долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн нийт нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас 13 аймгийн нутагт дэвсгэрт хамаарах 29 байрлалд нийт 116 км урт авто зам, замын байгууламжид ноцтой эвдрэл гэмтэл үүсээд байна.
Эвдрэлийг сэргээн засварлах ажилд 14 зам хариуцагч байгууллагын 154 хүний бүрэлдэхүүнтэй, 62 машин, механизм ашиглан засварын ажлыг тухай бүр нь гүйцэтгэж байна.
Урьдчилсан байдлаар 1,348 сая төгрөгийн хохирол учраад байгаа хэмээн танилцууллаа.