Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамад тус улсад хэрцгийгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай зургаадугаар сарын 20-нд уулзсан юм. Тэрээр хэргийг дахин шалгахаар болсон билээ.
Тухайн өдөр С.Шаарийбуу цагдаагийн газарт хэргийг шинээр мөрдөх өргөдөл гаргасан юм. Маргааш нь ерөнхий байцаагч Мохамад Фүзи Харун хэргийг нээсэн хэмээн баталгаажуулжээ.
Пүрэв гарагт Ш.Алтантуяагийн хэргийг цагдаагийн ерөнхий байцаагч шалгаж дууссан талаар мэдэгдсэн байна. Уг хэргийг прокурорын ерөнхий газарт шилжүүлжээ. Хэвлэлийн хурлын үеэр Мохамад Фүзи Харун “Бид дараагийн зааварчилгааг хүлээж байна” гэсэн юм.
2006 онд ой дотор Ш.Алтантуяаг толгой руу буудаж, биед нь тэсрэх бодис зүүн дэлбэлж, хэрцгийгээр хөнөөснийг шинжээчид тогтоосон.
Хэргийг гүйцэтгэсэн гэх цагдаа Азилах, Сирүл нарыг сэжигтнээр татаж, 2009 онд цаазаар авах ял оноосон юм. Гэсэн ч давж заалдах шүүхээр уг ялыг цуцалжээ.
Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт Малайзын Засгийн газар мөн тухайн үед Ерөнхий сайд байсан Нажиб Разак холбоотой гэж үздэг. Саяхан Малайзийн ерөнхий сайд асан Нажиб Разакийг авлигын хэргээр баривчилжээ.
Эх сурвалж: thestar.com