Өнөөдөр Улсын Онцгой комиссын хуралдаан болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдлын талаар мэдээллийг авсны дараа наймдугаар сарын 1-н гэхэд төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэх ёстойг анхаарууллаа. Мөн ирэх сарын 1-нээс өмнө бүх төрийн байгууллага бүх ажилтнуудын амралтын хугацааг дуусгах болон наадмуудыг дуусгах үүргийг өглөө.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл орон нутгийн замд учирсан хохирлын талаар өнөөдөр болсон улсын онцгой комиссын хуралдаанд "Долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн нийт нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас 13 аймгийн нутагт дэвсгэрт хамаарах 29 байрлалд нийт 116 км урт авто зам, замын байгууламжид ноцтой эвдрэл гэмтэл үүсээд байна. Эвдрэлийг сэргээн засварлах ажилд 14 зам хариуцагч байгууллагын 154 хүний бүрэлдэхүүнтэй, 62 машин, механизм ашиглан засварын ажлыг тухай бүр нь гүйцэтгэж байна" гэж мэдээлэв.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр ОХУ-д гадаадын зочид хэдий хэмжээний мөнгө зарцуулсныг Оросын Сбербанк тооцсон байна. Жишээ нь шведүүд зоогийн газруудад, англичууд зочид буудалд, катарчууд гутал хувцсанд хамгийн их мөнгө зарцуулжээ. Сбербанкийн тооцоогоор гадаад иргэд банкны картаараа нийт 1.5 тэрбум ам.долларын гүйлгээ хийжээ.
Үерт нэрвэгдсэн 185 өрхийн 668 иргэнийг найман байрлал дахь түр хорогдох байр
/Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар бүрэн дунд сургуулийн дотуур байр, 4 дүгээр сургууль, Ховд их сургуулийн салбар сургуулийн дотуур байр, 6, 7, 9, 10, 12 дугаар цэцэрлэг/-д байрлуулж, 345 өрхийн 1844 иргэнийг аюулгүй газарт, нийт 530 өрхийн 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компани Туул голд бохир усаа урсгаж буй бичлэг цахим орчинд тархаж, олон нийтийг багагүй бухимдуулсан. Тэгвэл тухайн газар оронд аймаг, сум, холбогдох яамны мэргэжилтнүүд очиж газар дээр нь ажиллаад иржээ. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран "“Эко алтан заамар” ХХК Туул голд шүүрлийн усыг зайлуулан бохирдол үүсгэж байсан нь тогтоогдсон" гэжээ.