Усархаг бороо, хүчтэй салхины улмаас 8 аймгийн 75 суманд цахилгаан тасраад байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээллээ.
Тэрбээр, "Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг борооны улмаас Орхон голын усны түвшин нэмэгдэж, Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат сумын 19, Хотонт сумдад 35 кВ-ын 1 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасан мэдээлэл байна.
Багана унаснаар Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг бүхэлдээ, Төв аймгийн 4 сум, Булган аймгийн 6 сум, Дундговь аймгийн 2 сум, Завхан аймгийн 1 сум, Хөвсгөл аймгийн 3 сум, нийт 8 аймгийн 75 суманд цахилгаангүй болсон.
Цахилгааны гэмтлийг засварлахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр, Орхон аймгаас 22 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 17.00 цагаас гараад байна” гэлээ.
Мөн Эрчим хүчний яамнаас мөн баг гараад байгаа бөгөөд 48 цагийн дотор гэмтлийг засварлахаар ажиллаж байна.