Казакстаны уран гулгалтын тамирчин Дэнис Тэнийг 25 насанд нь хутгалан хөнөөсөн хэрэг пүрэв гарагт гарчээ.
Сочигийн 2014 оны олимпоос хүрэл медаль хүртэж байсан түүнийг хоёр эрэгтэй машиных нь толийг хулгайлахын тулд хутгалсан байна. Дэнис Тэнийг Алматын эмнэлэгт хүргэсэн ч цус алдсаны улмаас нас барсан талаар Казинформ мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Цэл залуухан уран гулгагч амиа алдсанд олон орны тамирчид гашуудан, эмгэнэл илэрхийлж байна.
Дэнис 2013 оны Дэлхийн аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээнээс мөнгө, 2015 оны мөн тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан билээ.
Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бак “Дэнис Тэн бол гайхалтай тамирчин. Сайхан сэтгэлтэй, дулаан зан чанартай тамирчин ийм залуудаа амиа алдсанд гүнээ харамсаж байна ” гэсэн юм.