Английн хувцас загварын Burberry брэнд өнгөрсөн жил 33.6 сая ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнээ шатаан устгасан байна. Зарагдаагүй үлдсэн хувцас, бараа бүтээгдэхүүнээ ийнхүү устгаж байгаа нь тус брэндийн загвар болон хийцийг хуулбарлаж, дуурайлган хийгчдийг зогсоох гэсэн оролдлого гэнэ.
The Times сэтгүүлд бичсэнээр өнгөрсөн 5 жилийн хугацаанд тус брэнд нийт 117 сая ам. долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнээ устгажээ.
Хувцас загварын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон брэндүүд зарагдаагүй үлдсэн бараагаа шатааж, устгах нь элбэг байдаг. Үүнд тухайн брэндийн хувьцаа эзэмшигчид болон хэрэглэгчид шүүмжлэлтэй ханддаг ба устгалын явцад үүсэх хог хаягдал болон байгаль орчинд энэ нь хэрхэн нөлөөлөх вэ зэрэг сэдэв олны анхаарлыг татаад байна.
Тэгвэл Burberry компанийн зүгээс зөвхөн өөрийн таних тэмдэг бүхий бараа бүтээгдэхүүнээ устгаж, шатаах явцад үүссэн эрчим хүчийг зөв зохистой ашиглахаар нэр бүхий компаниудтай хамтран ажилласан хэмээн мэдэгджээ. Телеграп агентлагийн мэдээлж байгаагаар Burberry компани саяхан загварын салбараас үүсэх хог хаягдлыг багасгах зорилго бүхий Эллен МакАртурын Make Fashion Circular санд нэгдсэн гэнэ.
Тэгвэл Английн Retail Gazette цахим хуудсанд брэндүүд илүүдэл бараа бүтээгдэхүүнээ устгах нь мөнгө олох зорилготой гэж бичжээ. Зарагдаагүй импортын бараагаа устгасан тохиолдолд татварт төлсөн мөнгөө буцаан авдаг аж.
Retail Gazette Америкийн Гааль, Хил хамгааллын хуулиас иш татан “хэрэв импортын бараа бүтээгдэхүүн ашиглагдаагүй эсвэл экспортлогдсон, эсвэл гаалийн хяналтан доор устгагдсан тохиолдолд импортын гаалийн татварыг буцаан олгоно.” хэмээн бичжээ.
Английн Burberry нь дээд зэрэглэлийн хувцас загварын брэнд бөгөөд жишээ нь тус брэндийн эмэгтэй сонгодог загварын цув л гэхэд 1190 ам. лоллараар зарагддаг байна. MarketWatch байгууллагаас гаргасан судалгаагаар 2018 оны эхний улиралд тус компани 635.3 сая ам.долларын орлого олжээ.
Эх сурвалж: fortune.com