Япон ба Европын холбоо дэлхийд хамгийн том хоёр талын худалдааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тэд үүнийгээ протекционизм болон олон улсын бодлогын хар сүүдрийн эсрэг алхам хэмээн тунхаглав. Тэд өөрсдийгөө “Чөлөөт худалдааны туг баригчид” хэмээн нэрлэжээ.
Мягмар гарагт гарын үсэг зурсан хэлцэл дэлхийн ДНБ-ий гуравны нэг орчмыг хамарсан худалдааны бүсийг үүсгэнэ.
Вашингтон, Бээжингийн хооронд худалдааны зөрчил хурцдаж, Трампын “Америк эн тэргүүнд” уриа холбоотны харилцаанд заналхийлж байгаа цаг үед ийм гэрээ байгууллаа. Үүнд хоёр тал багагүй харилцан буулт хийсний дотор Япон улс Европын дарс, бяслаг болон хүнсний тарифыг үлэмж бууруулна. Харин ЕХ Японы автомашин ба сэлбэг хэрэгслийн тарифаа багасгах юм. Уг гэрээг Европ ба Японы парламентууд баталж хуульчлах ёстой. Европын холбооны тэргүүн Дональд тус “Улстөрийн хувьд энэ гэрээ олон улсын улс төрийн харанхуй дундах гэрэл. Бидэнд найдаж болно гэх мессеж өгч байна.
Биднийг таамаглах боломжтой. ЕХ ба Японы аль аль нь” хэмээн мэдэгдэв. Түүний үгэнд ноён Трампыг шууд нэрлээгүй боловч геополитикийн сөргөлдөөн илэрч байв. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хэлэхдээ уг хэлцэл хоёр талын улс төрийн гуйвалтгүй хүсэл зоригийг илтгэж, Япон, ЕХ хоёр протекционизм өсөн нэмэгдэж буй үед чөлөөт худалдаанд тэргүүлэгч болж буйг онцолсон.
Тэрбээр “Худалдаа бол тариф, хаалт бус. Энэ бол үнэт зүйл. Протекционизмоор хамгаалагдана гэж байхгүй” хэмээв. Ноён Абэ уг гэрээг түргэвчилсэн нь Трампыг худалдааны дайныг хурцатгахаас сэрэмжлэх, Японд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилготой. Токио түүнчлэн 11 улсыг нэгтгэсэн Номхон далайн түншлэлийн гэрээг батлах хүчин чармайлт тавьж байгаа. 2017 онд ноён Трамп АНУ уг түншлэлээс гарч байгааг зарласан. Чибу их сургуулийн профессор Масахико Хосокава “Номхон далайн түншлэл ба Япон, ЕХ-ны гэрээ бол олон талын хамтын ажиллагааг дээшлүүлэх токиогийн стратегийн шийдвэр.
Энэ нь АНУ-ыг олон талын хүчин чармайлтын хүрээнд буцаан авчирна гэж найдаж байгаа” хэмээн тайлбарлав. Ноён Трамп Хятадаас гадна холбоотнууд болох Канад, Мексик, ЕХ-ны эсрэг худалдааны арга хэмжээ авч, импортын тариф тогтоосон. Япон, Европын харилцааны асуудлаар шинжээч Томоёши Танака дэлхийн худалдааны дайнаас сэрэмжлэхээс гадна мягмар гарагийн гэрээ Абэ-гийн эдийн засгийн хөтөлбөрийг сэргээх зорилготойг тэмдэглэв.
Тэрбээр “Номхон далайн түншлэлд суурилсан Абэ-гийн эдийн засгийн бодлогод хүндрэл учраад буй. АНУ уг түншлэлийг хаясны дараа ЕХ-той яаран гэрээ байгуулах учир шалтгаан байсан” хэмээн дүгнэжээ. Нөгөө талаас ЕХ Японтой байгуулсан гэрээг эш татан Британи тус холбооноос гарсны дараа ч эвсэл ашиг тустайг гишүүддээ таниулах болно. Саяхан Британийн албаныхан Брекситийн дараа Номхон далайн түншлэлд элсэх талаар үг цухуйлгасан нь Японы талыг эргэлзээнд оруулаад буй. Өмнө нь Лондон Токиотой хоёр талын худалдааны гэрээ байгуулахаа мэдэгдээд байсан аж. Япон, ЕХ хоёр түүнчлэн Мэдээллийг хамгаалах стандартын тухай гэрээ байгуулжээ.