Өнгөрсөн долоо хоногт Трамп Шотландад айлчлах үеэр хоёр хоног байрласан “Turnberry” зочид буудлын төлбөрийг АНУ-ын засгийн газар төлжээ. Уг зочид буудлыг Трамп эзэмшдэг гэнэ.
Трамп Их Британи руу дөрвөн хоногийн айлчлал хийж Тереза Мей болон Хатан хаантай уулзсаны дараа Шотландад байдаг амралт руу явжээ.
Төрийн департмантаас гаргасан баримт бичгээс үзвэл 30,074 болон 37,744 ам.долларыг Трампын орон сууцны төлбөр болгон өөрийнх нь эзэмшдэг буудалд төлжээ. Нийт үнийн дүн нь 53,000 стерлинг (69,000 ам.доллар) болж байна. Түүнчлэн 47,000 ам.долларыг аюулгүй харилцаа холбоо тогтооход ашигласан байна.
Хамгийн анх “Scotsman”-аас 30,074 ам.долларын төлбөрийг дээд хэмжээний уулзалтын буудлын төлбөр хэмээн мэдээлсэн аж.
Тус амралтын газарт Трамп,түүний эхнэр Меланиа, хүү Эрик, Цагаан ордны төлөөлөгч Сара Сэндэрс, Цагаан ордны албаны дарга Жон Келли нар байрласан байна.
Вашингтонд байрладаг нам бус хуулийн төвийн захирал Брендан Фишер “Энэ бол Трамп эрх мэдлээ ашиглан бизнесээ сурталчилж, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлж байгаагийн тод жишээ” гэсэн юм.
Трампын “Turnberry” голфын амралтын газар нь 2014 онд худалдаж авнаас хойш алдагдалтай ажиллаад байгаа билээ. Өнгөрсөн жил гэхэд л 22,9 сая ам.долларын алдагдалтай ажилласан гэнэ.
“Turnberry” буудлын захирлаар ажилладаг Трампын хүү Эрик твиттер хуудаснаа “Бид АНУ-ын засгийн газраас бизнесийн зорилгоор ашиг олоогүй. АНУ-ын ямар ч бизнесмэн байсан бид төлбөрийг шаардана. Үүнээс өөр газар байрласан бол илүү ихийг төлөх байсан” хэмээн бичжээ.
Эх сурвалж: Guardian, independent.co.uk