Гэртээ зурагтаар дуртай нэвтрүүлгээ эсвэл киногоо үзэж байх үеэр, эсвэл ухаалаг гар утсаараа тоглож байхад гэнэт зар сурталчилгаа дундуур нь гарч ирдэг. Энэхүү сурталчилгаа өмнө нь таны сонирхож байсан, үзэж байсан зүйлийн тухай байгаад гайхаад өнгөрдөг л биз дээ.
Тэгвэл The New York Times сонин үзэгчдийн мэдээллийг цуглуулагч Samba TV нэртэй компанийн талаар эрэн сурвалжлах нийтлэл бичжээ. Тус компани нь Sony, Sharp, TCL, Philips зэрэг ухаалаг зурагт үйлдвэрлэгч томоохон брэндүүдтэй хамтран гэрээтэй ажилладаг аж.
Гэрээний дагуу дээрх брэндүүд ухаалаг зурагтандаа тусгай программ суулгаснаар тус программ үзэгчийн яг ямар кино, нэвтрүүлэг, шоу, зар сурталчилгаа үзэж байгааг танин, энэ талаарх мэдээллийг цуглуулан хадгалдаг аж. Үзэгчийн тогтмол үзэх дуртай зүйлсийн талаар хангалттай мэдээлэл цуглуулсныхаа дараа тус мэдээллийг нь ашиглаж таны ухаалаг зурагт, тэр бүү хэл ухаалаг утсанд чинь зар сурталчилгаа байршуулж эхэлдэг байна.
Үзэгчийн мэдээллийг цуглуулагч программ нь зурагтын дэлгэцэн дээрх пикселийг танин, хэрэглэгчийн яг юу үзэж байгааг тодорхойлдог аж.
Дээр дурдагдсан брэндүүдийн ухаалаг зурагтыг худалдан авч, анх тохируулга хийхэд “дэлгэцэн дээрх контентыг таньсанаар” танд таалагдах контентыг санал болгох болно гэсэн амлалт бүхий Samba TV гэсэн тохируулгыг сонгохыг зааварладаг.
Ухаалаг зурагт үйлдвэрлэгчид энэхүү тохируулга нь хэрхэн яаж ажилладаг, хэрэглэгчийн хувьд ямар үр дагавартай талаар хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл өгдөггүй гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа билээ.
Samba TV компанийн гүйцэтгэх захирлын хэлж байгаагаар ухаалаг зурагт худалдан авсан иргэдийн 90 гаруй хувь нь Samba TV тохируулгыг идэвхжүүлсэн байна. Samba TV нь таны зурагтаараа үзэж байгаа бүх зүйлсийн талаарх мэдээллийг цуглуулахаас гадна интернетийн нэг сүлжээнд холбогдсон ойр орчимд байгаа бүх ухаалаг төхөөрөмжтөй холбогдож чаддаг.
Тэгвэл Samba TV хэрхэн мөнгө олдог вэ? Тэд таны мэдээллийг албан байгууллагуудад зардаггүй харин албан байгууллагууд өөрсдийн зар сурталчилгаагаа хэрэглэгчдэд хүргэхийн тулд Samba TV-д мөнгө төлдөг аж. Үзэгчийн юунд дуртайг мэддэг болсон Samba TV ямар байгууллагын зар сурталчилгааг ямар айлын зурагтаар гаргахаа шийддэг гэнэ.
Эх сурвалж: thesun.co.uk