Африкийн шилдэг тоглогч, Ливерпүүлийн олон гоолтой одын нэг Мохамед Салах 2018 оны ДАШТ-ээр Египетийн шигшээ багийн довтлогчоор тоглон, голлох үүргийг гүйцэтгэсэн билээ.
Тэр Нагриг залуучуудын төвд найман настайгаасаа хөл бөмбөг тоглож эхэлсэн тэр цагаасаа л авьяастай гэдгээ харуулсан гэнэ. Зөвхөн түүний авьяас ч биш хүсэл эрмэлзэл, хөдөлмөр түүнийг энэ амжилтад хүргэжээ.
14 настайдаа Кайрод “Arab Contractors” клубд орж, өдөрт 10 цаг бэлтгэл хийдэг байжээ. Ромад болсон тоглолтын үеэр Ливерпүүлийн анхаарлыг татаж 2017 онд 60,8 сая ам.долларын гэрээ байгуулсан юм.
25 настай тоглогч өөрийн өссөн жижиг тосгон Нагригд жилдээ нэг ирдэг. Нэр хүндтэй болсон ч нэг л зангаараа байдаг Мохамед Салах тосгондоо ирэхээр бусдын адил алхаж, түүнтэй ярихыг хүссэн хүмүүстэй чөлөөтэй ярилцдаг байна.
Аав ээж нь төрийн ажил хийдэг бөгөөд энгийн л нэг айл. Салах зарим хөл бөмбөгчинтэй адил багадаа хүнд хэцүү амьдралыг туулсан. Гэхдээ түүний хамгийн том ялгарах давуу тал нь сайн дурын ажилд идэвхтэй оролцдог байжээ.
2017 онд Салахын аавын гэрээс 1,627 ам.долларыг хулгайлсан хэрэг гарчээ. Аав нь хулгайчийг шүүхэд өгөх гэсэн боловч Салах уг хэрэгт хөндлөнгөөс оролцон хэргийг хэрэгсэхгүй болгож, залууд ажил олоход нь туслан, бэлэн мөнгө хүртэл өгсөн гэнэ.
Тэрбээр ясны чөмөгний хавдартай хүүхдүүдэд туслахын тулд 651,037 ам.долларыг хандивлаж, эмнэлгийн тоног төхөөрөмж авч өгсөн байна. Түүнчлэн Басиун эмнэлэгт түргэн тусламжийн машин, эм тариа, охидын сургуулийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан. Танта анагаахын сургуулийг орчин үеийн төнөг төхөөрөмжтэй болгохын тулд 65,000 ам.долларыг хандивласан.
Салах Аяад Ал-Тантави сургуулийг төгсжээ. Сургуульдаа хөлбөмбөгийн талбай байгуулж, спортыг тоног төхөөрөмж худалдан авч өгсөн гээд түүний сайн дурын ажлыг дурдвал дуусашгүй.
Цаашлаад 2500-4500 ам.долларыг сар бүр тусламж болгон өссөн тосгон Нагриг руу илгээж, амьжиргааны түвшин доогуур хүмүүст тусалдаг байна. Гэхдээ хийсэн сайн дурын ажлаа олонд зарлах дургүй. Түүний гэр бүл ч гэсэн сайн дурын ажлынх нь талаар ярьдаггүй ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээс зугтдаг аж. Салах тосгоныхоо бүх төрлийн үйлчилгээ, хангамжийг хангалттай байгаасай л гэж хүсдэг гэнэ.
Түүнийг тоглоход хөл бөмбөг сонирхдоггүй хүмүүс хүртэл үздэг гэнэ. Дөнгөж 25 настай Мохамед Салахыг Египетийн олон сая ард түмэн шүтэж, үлгэр дууриалал авч, Египт төдийгүй Африк даяар өмсгөлийг нь олон хүүхэд өмсдөг ажээ. Хүүхэд ахуй наснаасаа зан чанар нь өөрчлөгдөөгүй түүний хийсэн ажил олон сая хүнд итгэл найдвар бэлэглэн, урам зориг өгчээ.