Энэ сарын 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд зарим газраар, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно.
Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хугацааны эцсээр дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Харин өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.