Сирийн Ракка хотод 1200 гаруй иргэний цогцсыг илрүүлжээ. Ихэнх нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн цогцос байсан аж.
Дотны хүмүүсээ алдсан Сирийн ард иргэд хайртай хүмүүсээ хайсаар байна. Гэсэн ч зарим цогцсыг таньж, хэн гэдгийг нь тодорхойлж чадахгүй байна.
Ракка сэргээн босголтын хороо нь зургаан сарын хугацаанд газар ухаж, цогцос таних ажлыг явуулжээ. Тус хороо нэгдүгээр сараас хойш 1236 хүний цогцсыг илрүүлсэн бөгөөд дахин өөр газарт цогцос илрэхээс эмээж байна.
2017 онд АНУ-аар удирдуулсан холбоо тус хотод агаарын цохилт үзүүлж, 30,000 гаруй удаа их буугаар буудаж, бөмбөгдсөн юм. Ракка хотын барилгуудын 90 гаруй хувь нь сүйрчээ. Гэсэн ч АНУ тус тоог бодит хэмээн хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэсээр байна.
Эх сурвалж: Russia today