Ням гарагт цагдаагийн газрын мэдээлснээр Их Британийн Сандерленд хотод өсвөр насны охин “Wearmouth” гүүрэн дээр урам зориг өгөх 40 гаруй зурвас бичиж үлдээснээр зургаан хүний амийг аварчээ.
18 настай Пэйж Хантер сэтгэл санааны гүн хямралд орсон хүмүүст зориулан амьдралыг өөр өнцгөөр харах, сэтгэлийн дэмжлэг өгөх чин сэтгэлийн зурвас бичиж үлдээсэн байна. Тухайлбал “Бүх зүйл хэцүү байсан ч, чи бол бүхнийг гэрэлтүүлэгч” гэх зэрэг тэмдэглэл бичжээ.
Нортамбиа цагдаагийн газрын дарга Сара Питт түүний сайхан чанарыг сайшааж, сертификат гардуулсан байна. Питт “Бид энэ охиноор бахархах хэрэгтэй. Хүнд амьдрах, өөдөө тэмүүлэх урам зориг өгнө гэдэг маш чухал. Хантерийн хийсэн зүйлд бид бүгд талархаж байна” гэсэн юм.
Тэр хэн нэгэнд сайшаагдахын тулд энэ зүйлийг хийгээгүй. Зүгээр л хүмүүст туслахыг хүссэн. Хантер хариу үйлдлийг сонсоод гайхалтай мэдрэмж авсан гэнэ.
Түүний бичсэн зурвасын ачаар амиа хорлохыг завдсан зургаан хүн амьдралын сайхныг харж, бодлоо өөрчилж, цаашид бүхнийг хийх урам зориг авсан юм.
Их Британийн Үндэсний Эрүүл мэндийн Үйлчилгээ нь амиа хорлох талаар боддог иргэдэд зориулан 2015 онд сэтгэл санааны дэмжлэг, тусламж өгөх дугаарыг (116 123) үүсгэжээ.
Эх сурвалж: Fox news