Нийслэлийн ойгоос 2018 онд бэлтгэх модны хэмжээг батлах асуудлыг өчигдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ.
Ойн тухай хуулийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт орших ойн сангаас түймэр, хортон шавьж, өвчинд нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон модыг цэвэрлэх, ойн хэвийн өсөлт хөгжлийг хангах зорилгоор жил бүр тодорхой хэмжээний унанги мод, гишүү мөчрийг цэвэрлэдэг байна.
Ингээд ойн төлөв байдлыг сайжруулах, ойн байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцлийг хангах зорилгоор 2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сангаас бэлтгэх модны хэмжээг 6100 шоо метр байхаар баталсан байна.
Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгажээ.
Эх сурвалж: НИТХ ХМОНХТ