Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн соёрхолт, Академич, Мэдрэлийн мэс засалч Жалелийн Хайрулла 2018 оны 07 сарын 31-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бурханы оронд заларчээ.
Монгол Улсын 12 мянган эмчийн 11 мянгыг нь бэлтгэн гаргасан Төрийн шагналт, Ардын эмч Ж.Хайрулла агсан П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийг үүсгэн байгуулсан тул түүний нэрэмжит болгожээ.
Тэрээр мэдрэлийн анхны мэс заслыг Монголд нэвтрүүлж, 1966 онд тархины анхны мэс заслыг ганцаараа хийсэн түүхтэй.
Тэрээр 1930 онд Ховд аймгийн Булган суманд төрж, Жанжны нэрэмжит офицерийн сургууль, Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн ангийг төгсөж, БНСЧех Улсад тархины мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн бөгөөд Ерөнхий боловсролын дунд сургуулийн тоо физикийн багш, МУИС-ийн Анагаах ухааны факультетийн багш, одоогийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын багш, тэнхимийн эрхлэгч, орлогч декан, П.Н.Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч, зөвлөх эмч, ЭМЯ-ны Ерөнхий мэргэжилтэн зэрэг албан тушаалыг тасралтгүй хашиж, Монгол улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, шинэ үеийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвар, хүч чадлаа харамгүй зориулсан сайн эмч, удирдагч, багш, сурган хүмүүжүүлэгч байлаа.
Олон хүний амь насыг аварч, эрүүл энх амьдрахад нь эрхэм үүрэг гүйцэтгэсэн, Монголын анагаах ухааны салбарын ноён оргил Ж.Хайрулла агсаны гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.