Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн арга хэмжээ өнөөдөр Төмөр замын удирдах газрын өмнөх талбайд байдаг төмөр замын ахмад зүтгэлтэн Н.Цэрэнноров агсны дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхлэв.
Цэцэг өргөх ёслолд Улаанбаатар төмөр замын удирдлага, албан хаагчид, замчид Зам, тээвэр хөгжлийн яамны удирдлага болон энэ салбар ажилласан ахмад замчид зэрэг хүндтэй хүмүүс оролцсон байна. Үүний дараа төлөөлөгчид Улаанбаатар төмөр замын түүхийн музейд зочилж, салбарынхаа түүхийг эргэн дурсав.
Улаанбаатар төмөр замын соёлын ордонд Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 80 жилийн ой, Улаанбаатар төмөр замын 69 жилийн ойн баярын хурал боллоо.
1938 онд Аж үйлдвэрийн комбинатаас Налайхын уурхай хүртэл ачаа тээвэрлэх анхны төмөр замыг байгуулжээ. Одоо улсын эдийн засгийн гол бүс нутгуудыг холбосон төмөр замын сүлжээ бий болж, нийт ачаа эргэлтийн 70 хувь, зорчигчийн 20 гаруй хувийг тээвэрлэж буй нийгэм эдийн засийн чухал ач холбогдолтой салбар юм.