УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 5-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Хэлэлцүүлэгт нийслэлийн прокурор Н.Амарсанаа, яллагдагч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нар оролцсон юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг долоон цаг үргэлжилжээ.
Эцэст нь Д.Гантулгыг шүүгдэгчээр татаж, түүнд холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг энэ сарын 17-нд буюу маргааш 10:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр шийдвэрлэсэн юм.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Ч.Наранзаяа гэх эмэгтэйг хүчиндсэн гэх хэрэгт холбогдуулан, шалгасныг шүүх хуралдаанаар шийдэх боллоо. Шүүх хуралд хохирогчийн эгч Ч.Саранзаяа гэрчээр оролцон, шүүгчээр Д.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа ажиллана.
Дашрамд хэлэхэд Д.Гантулга дөрван өмгөөлөгч хөлсөлсөн байна.