Гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа дэлхийн ноён оргилуудын нэг К2 оргилд авирсан. Тэсвэр хатуужил шалгасан адал явдалт аяллынхаа тухай тэрбээр өнөөдөр мэдээлэл хийлээ.
К2 ууланд авирахаар яваад хоёр сар гаруйн дараа ард түмэнтэйгээ амжилттай уулзаж байгаадаа баяртай байна. Би явахын өмнө "Ирээд амжилтынхаа тухай хөөрөлдөх болно" гэж хэлж байсан.
К2 уулын дэлхийн хэмжээний авиралт жилд ганцхан зун болдог, Эверестийн оргилын авиралт хавар болдог. Дэлхийн уулчдын амжилтын биелэл бол жилд ганцхан удаа болдог К2 уулын авиралт юм. Энэ жил цаг агаарын хувьд тогтвортой байсан учир урьд урьдынхаас олон уулчин оргилд гарлаа.
1954 оноос хойших 64 жилд 337 уулчин К2 оргилд 337 уулчин гарснаас 2012, 2018 онд хамгийн олон уулчин оргилд гарсан гэх статистик байна гэж манай экспедицийн удирдагч хэлсэн.
Манай баг бүрэлдэхүүний уулчид 4 том экспедицэд хуваагдсан. Жижиг хоёр экспедиц байсны нэг нь манай баг буюу "Дэлхийн 14 оргилыг эзлэх баг" нэртэй, 8 орны 10 авирагчтай, ширфа нартайгаа нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг байлаа.
Америк, Япон, Канад, Араб-Японы хамтарсан нийт 5 баг авиралт хийхээр цугласан. Мөн
К2-т авираад цанаар буух Польшийн ах, дүү 2, нийт гурван хүнтэй баг байсан. Цаг агаар таатай байсан ч цас их орсон, ноён оргилд байдаг бүх бэрхшээлүүдийг туулсан. Гэхдээ энэ жил нэг өдөр 31 хүн К2-ын оргилд гарч рекорд тогтоосон. 2012 онд 28 хүн авирсан юм билээ.
Манай багийнхан арвуулаа 7 сарын 21-ний 07.31 минутаас 08.00 цагийн хооронд цувж бүгд оргилд гарсан. 22-ны өдөр Америк, Японы баг оргилд гарсан. Америкийн багийн 10 хүнээс хоёр нь буцсан, Японы найман уулчнаас 6 нь оргилд гарсан. Харамсалтай нь буухдаа нэг япон уулчин Лонхны хүзүү гэж маш хүнд хэсгээс унаж нас барсан.
Оргилд гараад буусны дараа анхны Бельги, Швейцарь, Монгол, Ирланд, Латин Америкийн эмэгтэй гээд манай 10 хүнтэй багийн 5 гишүүн улсаасаа анх удаа К2 оргилд гарснаа мэдэцгээлээ.
Араб-Японы нэгдсэн багийн япон нь оргилд гарсан. Харин Канадын 3 хүнтэй багийн нэг нь өндөр авалт хийж байхдаа нэгээс хоёрдугаар кэмп хүрэх эгц хаднаас унаж нас барсан. Ингээд Канадын багийн авиралт цуцлагдаж, буцсан.
Дэлхийн Эверестийн оргилын дараа хоёрдугаарт ордог, шалгуур өндөртэй уул. К2 оргилд Эмэгтэй 18 уулчин гарснаас 6 нь буцаж ирээгүй, эмэгтэйчүүдэд хатуу уул гэдэг. К2 оргил монголчуудад ээлтэй байсан. Энэ жил 10 уулчин гарсны 5 нь эмэгтэй байсан нь түүхэн дэх хамгийн их олон эмэгтэй уулчин K2 ууланд авирсан жил болжээ.
Тамирчин хүн арын алба, ивээн тэтгэлэггүй ажиллах ямар ч бололцоогүй. Тухайн спортын холбоод, ивээн тэтгэгч, найз нөхөд ард нь байдаг. Миний үе үеийн авиралтын ард Ц.Шаравжамц даргатай Биеийн тамир, спортын хороо ард минь бат зогсож ирсэн. Мөн Ц.Баатарсайхан захиралтай "Таванбогд" группийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа. 30-40 мянган долларыг олохоор гүйж явахад гар сунган тусалсан "Таванбогд" группийнхэндээ баярлалаа.
К2 оргилд гарахыг монголчууд хэдэн жил хүсэж, мөрөөдсөн. Намайг Монгол гэж хэлэхэд бүх уулчид үнэхээр гайхаж, маш сайн байна гэж байсан. Уулчид намайг Япон л гэж байсан. Манай багийн уулчид орон орондоо энэ тухай ярьж, Монголыг сурталчилж байгаа. Бууж ирсэн уулчдын нэрсийн дунд миний нэр тавдугаарт бичигдэж, ард нь Монголын далбаа байхад нь би үнэхээр баярлаж, омогшиж байлаа.
Уулчин хүн мөнхийн бэлтгэлтэй байх ёстой. Зуны цагт Алтай Таванбогд руу уулчид аваад явдаг, мөн спорт зааланд тасралтгүй бэлтгэл хийдэг. Бэлтгэл хийлгүй долоо хоног ч байдаггүй гэсэн юм.