Монгол уран нугаралтын гайхамшгийг Америкт зааж, үндэсний өв соёлоо сурталчилж буй МУСТА уран нугараач, багш Б.Сэрчмаатай ярилцлаа. АНУ-д 20 гаруй жил амьдарч байгаа бөгөөд чөлөөт уран бүтээлч хийж байгаад одоо өөрийн тусгай хөтөлбөрийг боловсруулан Монгол Уран нугаралтын төв нээж, багшилж байгаа юм.
-Нугаралт яагаад таныг татах болов. Та хэдэн настайгаасаа уран нугарч эхэлсэн бэ?
-Миний ээж залуудаа уран нугардаг хүн байсан ч 18 нас хүрээд эмчийн мэргэжил сонгоод нугаралтаа хаясан. Ухаан орсон цагаас ээж минь нугаралтын дасгалууд хийдэг байсан болохоор би их дагаж дуурайдаг байв. Харин миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн хэсэг бол Монгол Улсын Гавьяат Жүжигчин Л.Энхцэцэг эгчийн нугаралтын үзүүлбэрийг зурагтаар үзсэн явдал байлаа. Тухайн үед яг л бурхан шиг маш гоё сэтгэгдэл төрж байв. Одоо ч зүрхэнд минь тод байдаг юм. Нэгдүгээр ангидаа сургуулийнхаа урлагийн үзлэгт анх уран нугаралтын үзүүлбэр үзүүлж байсан. Найман настайгаасаа эхлэн циркэд нугарч эхэлсэн дээ.
-Танд уран нугаралтын эрдмийг зааж өгсөн багшийнхаа талаар дурсана уу.
Энэхүү урлагийг нэр хүндтэй, өндөр зэрэглэлд сайхан авч яваарай гэж миний багш бүх шавь нартаа захисан байдаг.
-Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Т.Цэнд-Аюуш багшид шавь орж, анх уран нугаралтын урлагт хөл тавьсан. Багш маань миний амьдралдаа уулзсан хамгийн гоё эмэгтэйлэг хүн байсан. Би багшийгаа тансаг эмэгтэй гэж дууддаг. Тансаг гэх үг бүх төрлөөрөө миний багшид бүрдсэн байдаг. Намайг уран нугарч эхлэх үед хаалттай хэр баргийн хүүхэд циркэд орж чаддаггүй байв. Харин гавьяат Л.Энхцэцэг эгч минь өдөр цаг аваад багштай минь анх уулзуулж байлаа. Миний нурууны нугаралтыг гайхамшигтай уян гэж үзээд авсан юм.
Надад зааж сургасан эрдэм мэдлэгийг шавь нартаа зааж, сургаж, өвлүүлэхийг хичээж явна. Энэхүү урлагийг нэр хүндтэй, өндөр зэрэглэлд сайхан авч яваарай гэж миний багш бүх шавь нартаа захисан байдаг. Тэр үгийг үргэлж цээжиндээ хадгалж явдаг.
Миний амьдралд зөвхөн уран нугаралт заагаагүй юм шүү дээ. Эмэгтэй хүн ямар байх вэ, биеэ хэрхэн авч явах вэ, амьдралд болон ажилдаа хүн ер нь яаж хандах вэ зэрэг амьдралын сургамжийг зааж хүнийг төгс хүмүүжүүлж чаддаг эмэгтэй байсан. Миний ээж надад амьдрал хайрласан. Миний багш надад амьдрах аргыг зааж өгсөн хүн.
Миний ээж надад амьдрал хайрласан. Миний багш надад амьдрах аргыг зааж өгсөн хүн.
-АНУ-д анх хөл тавьсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-АНУ-д очих шалтгаан манай нөхөр байсан. Бид хоёр 19 настайдаа танилцаад удалгүй хүүхэдтэй болж байлаа. Манай нөхөр хэлний сургалтанд суухаар АНУ-руу явсан юм. 1997 оны сүүлээр би амралтаараа очиход манай хүн АНУ-д амьдарна гээд шийдсэн байсан. Эхний 6-7 сард ажилгүй, хэл ус ч байхгүй хэцүү өдрүүд өнгөрч байлаа. Хүүхдээ төрүүлсэн ч АНУ-д очихоосоо өмнө нугараад эхэлчихсэн байсан.
-АНУ-д циркэд ажилласан гэж сонссон. Хүний нутагт анх ажилд ороход хэр хүндрэлтэй байв?
-Анх юугаа ч мэдэхгүй тэр үед алдартай байсан “yellow page”-ээс ажил хайж байлаа. Олон агентлаг руу ярьж, бичлэгээ явуулсан ч холбоо барихгүй байв. Нэг өдөр санамсаргүй байдлаар миний дээд үеийн нугараач эгчтэй холбогдсон. Хоёр хоногийн дараа эргэж холбоо бариад Сан Францискод байдаг циркэд очиж, менежертэй нь уулзахаар болсон юм. Анх уран нугаралтаа шалгуулна гэж бодоод хувцсаа өмсөөд бэлдээд л очиж байлаа. Шалгуулах хэрэгтэй юу гэж асуухад “Монгол уран нугаралтыг шалгаж авдаг би хэн бэ” гэж хариулж билээ. Удахгүй шууд ажилдаа орсон. Монгол нугаралт олон улсад үнэлгээ өндөр, нэр хүндтэй, дээд зэрэглэлд явдаг. Уран нугаралт Монгол улсын брэнд болсон урлаг.
Шалгуулах хэрэгтэй юу гэж асуухад “Монгол уран нугаралтыг шалгаж авдаг би хэн бэ” гэж хариулж билээ.
АНУ-д хэсэг ажилгүй байхдаа нөхрөөсөө нууцаар кофе шопд ажиллаж байсан. Манай нөхөр мэдчихээд чи маш гоё мэргэжил эзэмшсэн. Энэ чиглэлээрээ л явах хэрэгтэй гээд ажлаас минь гаргаж байсан түүх бий. Нөхөр минь миний ажлыг чин сэтгэлээсээ дэмждэг хамгийн баттай ар тал.
-Монголын уран нугаралт дэлхийд өндрөөр үнэлэгдэж буй учир шалтгаан юу вэ?
-Миний хувьд Монголд уран нугаралтыг урлаг талаас нь хөгжүүлж, бүх талаас нь төгс үзүүлж, хамгийн гоёор нь задалж өгч чадсан. Эмэгтэй хүнийг гоо сайхан талаас нь үзүүлж, хүний биеийн төгс цогцыг гайхалтай харуулж чаддаг, хөгжмийн мэдрэмжийг гоё гаргадаг, хөдөлгөөнөө хүмүүст тайлж харуулж байгаа тэр бүх зүйл монгол техник юм. Тэр монгол техникээр л олон улсад танигдаад байгаа юм. Орос, Хятад зэрэг бусад улс орнуудын мундаг уран нугараач нар зөндөө байна. Гэхдээ Монгол уран нугаралтын техник тавилт хөдөлгөөний байрлал монгол брэнд болсноор бусад улс орнууд биднийг гүйцэж гарч ирэхгүй байна. Бид ямар ч гэмтэл бэртэлгүй хийж чаддаг.
Арваннэгдүгээр сард Л.Энхцэцэг эгчийн маань тоглолт болсон. 30,40,50,60 насны хүмүүс үе үеэ төлөөлөөд нугарсан. Би 40 насныхныг төлөөлж нугарах хүндтэй үүрэг хүлээж, хэдий найман жил нугараагүй ч бэлтгэлдээ хурдан орж амжилттай оролцсон. 60 настай хүн нугарч байна гэдэг дэлхийд байхгүй гайхамшиг. Ийм ч учраас дараагийн үед энэ хэвээр нь хадгалж үлдээх хэрэгтэй. Залуу уран нугараачид орчин үеийн шинэлэг зүйл сонирхох болсон. Гэхдээ классик зүйл хэзээ ч хуучирдаггүй. Үндэсний гэсэн тавилт өв соёлд хүндлэлтэй хандах хэрэгтэй.
-Анх яагаад багшлахаар шийдэв?
-Багшлах замыг ээж маань тавьж байлаа. 17 настайдаа багшилж эхэлсэн. Тухайн үед Буянгийн Жаргалсайхан Төв Цэнгэлдэх хүрээлэнд наадмын дараа гала тоглолт хийсэн юм. Жаргалсайхан гуай залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой байсан. Намайг балетын багш Д.Өлзийсайхантай танилцуулж, бид хоёрыг хамтраад хичээл заах санал тавьсан. Орой нь ээждээ хэлэхэд заавал багшлах хэрэгтэй гэсэн юм. Хүүхдүүд шалгаж аваад, гурван сар бэлдэж байлаа.
Энэ үйл явдал болохоос өмнө ч манай ээж мэддэг чаддаг зүйлээ хүнд заах хэрэгтэй. Эргээд харахад хийсэн юмтай гэж хэлдэг байлаа. Ээж маань их мундаг, сайхан сэтгэлтэй, хүнд байнга юм зааж сургадаг хүн байсан. Хүүхдүүд гадаа тоглож байхад аав ээж нь салхинд гаргана гэж байхгүй шүү гээд хоол унд савлаж аваад Богд уул руу хүүхдүүд дагуулаад алхчихдаг хүн байсан. Гадаа тоглож байгаа хүүхдүүдийг оруулж ирээд гар хөлийг нь сайхан угаагаад одоо нугаруулаад үз, болохоор бол аваад сургаач гэдэг байлаа. Ээжийнхээ үгийг одоо л мэдэрч байна даа. Одоо шавь нарыгаа хараад их бахархдаг.
-Ээжтэйгээ төстэй зан чанарууд их байдаг уу?
-Ээж минь өнгөрөөд олон жил болж байна. Эцэг эхээ алдсаны дараа хүн илүү их томоожиж, юмыг өөрөөр харж эхэлдэг юм байна. Хүн болгон л ингэж ухаардаг байх. Би өөрийгөө ээжтэйгээ адилхан тийм хүн гэж хэлж чадахгүй. Миний ээж сайхан сэтгэлтэй, дайчин, өөдрөг, урлагийн сэтгэлгээтэй хүн байсан. Тэр зан чанарыг нь цааш авч явах юмсан гэж хичээдэг.
Миний охин амьдралын өмнө хэзээ ч битгий сөгдөөрэй. Сөгдөх юм бол чи сөнөж устаад сөрөхийн бол чи ялан дийлнэ гэж хэлдэг байлаа. Энэ үг надад их хүч өгдөг.
Миний охин амьдралын өмнө хэзээ ч битгий сөгдөөрэй. Сөгдөх юм бол чи сөнөж устаад сөрөхийн бол чи ялан дийлнэ гэж хэлдэг байлаа. Энэ үг надад их хүч өгдөг. Амьдралд шантрах үе гарна. Тэр үед ээжийгээ боддог. Миний ээж залуудаа их зовлон туулсан. Гэхдээ хэзээ ч амьдралд бууж өгч, шантарч байгаагүй. Хүн эргээд харахад яг л эцэг эхийн толь байдаг юм байна. Нас явах тусам ээжтэйгээ адилхан болж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.
-АНУ-д нээсэн сургалтаа “Монгол Уран Нугаралтын төв” гэж нэрийдсэн шалтгаан?
-Нугаралт гэхээр сүрдээд хүмүүс хичээлд чинь суухгүй, уян хатны дасгал зэрэг өөр нэр өгөх санал гарч ирж байлаа. Хүн болгон уран нугаралтыг хүндээр хүлээж авна, угаасаа ч хүнд урлаг. Хүн ирэхгүй байсан ч хамаагүй хичээлээ заавал эхлүүлэх ёстой гэж бодож байсан. Албан ёсоор нэрийг нь авахад “Монгол Уран Нугаралтын төв” нэрийг авсан нэг ч уран нугараач байгаагүй.
Би сургууль дээрээ заадаг уян хатны дасгалуудаа Монголын уран нугаралтын хѳдѳлгѳѳн дасгалууд дээр тулгуурлан боловсруулж програмчлан гаргасан. Миний зааж буй дасгалууд уран нугаралт ялангуяа Монгол уран нугаралт дээр үндэслэгдсэн юм шүү гэдгийг мэдүүлэх гэж ийм нэр ѳгсѳн юм. Одоо манай төв тав дахь жилдээ үйл ажиллагаагаа тууштай явуулж байна. Би өмнө нь Сан Франциско хотын циркийн сургуульд уран нугаралтын програмын дарга дасгалжуулагч багшаар ажилладаг, нугаралтаа хийн тоглолтонд ордог, чөлөөт уран бүтээлч байсан тул зав зайгаараа хичээлээ заадаг байлаа.
-АНУ-д хэдээс хэдэн насны сурагчдад хичээл заадаг вэ. Эрдэм мэдлэгээ төрөл бүрийн хүмүүст заахад олон хүндрэл бэрхшээл тулгардаг уу?
-Миний боловсруулсан энэхүү хичээлд аль ч насны хүн хамрагдаж болно. 5-60 насны сурагчид уран нугаралт, уян хатны хичээлийг байнга авдаг. Миний анхны сурагчаар 18 настай охин ирж байсан. Тухайн үед уран нугаралтыг багаасаа л сурах ёстой гэсэн сэтгэхүйтэй байсан тул 18-тай охин "хөгшин" санагдаж байлаа. Түүнд анх хичээл зааж эхлээд урам зориг авч байв. Тэр охин одоо циркэд уран нугараач хийдэг.
Бие хүн, оюун санаа нь тогтсон хүмүүс ирдэг тул насанд хүрсэн хүмүүстэй ажиллахад хэцүү зүйл гарах тохиолдол бий. Гэхдээ төрөл бүрийн хүнтэй ажиллаад хүн болгонд энэхүү хичээл тохирно гэдгийг баталсан. Олон жил явсан булчингийн хувирлыг задална. Сэтгэл зүйн хувьд өөртөө итгэх итгэлийг өгнө, өөрөө итгэхгүй бол уран нугаралт хийж чадахгүй шүү дээ. Гэхдээ одоо ч шимтээд хорхойсоод ажилладаг нэг зүйл нь эцсийн үр дүн амттай байдаг. Ямар хатуу юм бэ гэж харж байсан хүн маань хүртэл шпагат суугаад явж байдаг. Шавь нараа сургахын тулд бүх биеийг нь өөрийнхөө бие шиг мэдэрч байж заадаг.
-Сурагчдаа авахдаа ямар шалгуурыг тавьдаг вэ? Асар их тэвчээр, хатуужил, удаан хугацааны бэлтгэлийн үр дүнд уран нугарч сурдаг шүү дээ.
-Мэргэжлийн уран нугараач болох хүүхдүүдийг шалгууртай авдаг. Сургуулилт хийх явц дунд зарим нь шантарна, зарим нь мундаг хийнэ. Уран нугаралтын хөдөлгөөн дээр тулгуурлаад уян хатныг нь сайжруулаад тэндээс шигшигдээд явдаг. Харин насанд хүрсэн хүмүүсийн хувьд шалгуур тавьдаггүй. Анхан шатны анги, уран нугаралтын анги, гүнзгийрүүлсэн анги гэсэн төрлүүд байдаг. Хоёр цагаар хичээлээ ордог юм. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор өдөр маш хурдан өнгөрдөг. Би үнэхээр уран нугаралтанд хайртай. Дурлахгүйгээр ямар ч зүйл амжилтанд хүрэхгүй.
Дуртай зүйлээ хийж байгаа болохоор өдөр маш хурдан өнгөрдөг. Би үнэхээр уран нугаралтанд хайртай.
Би жил бүр гадаад оюутнуудаа Монголд авчирч Монгол багш нартайгаа танилцуулдаг. Цаад зорилго нь үндэсний урлагаа сурталчилж буй хэрэг юм. Би шавь нартаа та нар эх оронд нь очиж уран нугараачид хэрхэн бэлтгэл хийдгийг харах хэрэгтэй гэж хэлдэг. Өөрийн биеэр ирээд багш хүүхдүүдийн харилцааг хараад, энэ урлагт ямар хүндлэлтэй ханддаг вэ гэдгийг үзэх хэрэгтэй. Манай оюутнууд хэдэн мянган км-ийн цаанаас сэтгэл гаргаад ирдэг нь бахархууштай.
-Энэ удаа ч гэсэн шавь нараа авчирсан уу?
-Сая Монголд ирэхдээ мэргэжлийн сургалтанд хамрагддаг арван шавьтайгаа ирсэн. Тэр дунд нэг нь 11 настай охин, бусад нь насанд хүрсэн хүмүүс. Энэхүү үйл ажиллагааг ес дэх жилдээ зохион байгуулж байна. Өмнө нь багш нартайгаа уулзуулаад орхидог байсан бол сүүлийн 2-3 жилд илүү зохион байгуулалттай болсон. Сурагчид маань ч сэтгэл санаа өндөр буцаж байна. Монгол нугаралтыг маш их хайрлаж, хүндэлдэг болохоор тэд сурдаг. Энэхүү уран нугаралтын хичээлийн хөтөлбөрөө Монголд оруулж ирэх хүсэлтэй байна.
Монгол уран нугаралт бол ардын урлагийн нэг хэлбэр. Монгол улсын засгийн газар уран нугаралтын урлагийг улсын ивээлд оруулж, дэмжих хэрэгтэй. Уран нугараач нар олноор гадаадад гарчихсан. Монгол улсад дэмжихгүй байгаа урлаг хүмүүсийн сэтгэл зүрхээр явж байна.
-Хөтөлбөрөө хэрхэн Монголд оруулж ирэхээр төлөвлөж байна вэ?
-Зарлал тавиад ирэх жилээс уран нугаралтын төвөө Монголд эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Миний хичээл Америкт оюутнуудын ам дамжиж эхэлж байлаа. Нэг хүн ирсэн ч хамаагүй ангиа эхлүүлнэ. Хоёр улсын хооронд яваад зохицуулна даа. Миний хөтөлбөрийг олон хүн сонирхох байх гэж өөдрөгөөр харж байна. Олон ч хүнтэй ажиллаж үзлээ. Монголчууд юмны учрыг хурдан ойлгодог, чадварлаг, нарийн мэдрэмжтэй хүмүүс шиг санагддаг.
АНУ-д сэтгэл гаргаад ажиллаж байгаа шигээ үүнийг эх орондоо хэрэгжүүлмээр байна.
Гадаадад амьдардаг хүмүүсийн эх оронч үзэл бодол хэзээ ч арилдаггүй. Бүгд Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй байдаг. АНУ-д сэтгэл гаргаад ажиллаж байгаа шигээ үүнийг эх орондоо хэрэгжүүлмээр байна. Хүмүүс хүний нутагт тэмцэж байгаад боломжтой болмогц улсдаа хөрөнгө оруулъя гэж боддог. Харин АНУ-д хүний хөдөлмөрийг маш өндрөөр үнэлсэн байдаг. Энэ бүх боломжийг нээж өгсөнд баярлаж явдаг.
-Таны шавь нараас уран нугарч, амжилттай яваа хүмүүс олон уу?
-Олимпийн алтан медальтай шавь хүртэл бий. Дөрвөн жил хичээллээд агаарын үзүүлбэр хийгээд жүжигчин болсон хүн ч бий. Агаарын үзүүлбэр хийдэг, уран нугаралтаар ажиллаж байгаа зөндөө сурагч байна. Миний гарын бага насны шавь нар ч амжилттай явж байна. Саяхан “Golden state warriors” нэртэй хотын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр манай сурагчид үзүүлбэр толилуулсан.
Манай сурагчид Авьяаслаг Америкчууд шоунд шууд шүүгчидтэй уулзах шатанд орж байсан. Тухайн үед шоуны продюсер надтай таараад “Golden girl” буюу Алтан охин гэх тайзны нэрээр минь дуудаад чамайг энэ тайзан дээр гаргахыг мөрөөдөж байлаа. Гэхдээ чиний шавь нарыг гаргаж байгаадаа маш их баяртай байна гэсэн юм. Мартагдашгүй сайхан сэтгэгдэл төрж билээ.
-Таны бусдаас ялгарч буй багшлах онцлог, арга барил юу вэ?
-Миний оюутнууд дан уран нугаралт дагнаж явах бус уран нугаралт дээр тулгуурлаад олон төрлөөр явдаг. Би хичээлээ дандаа үндэсний тавилт техникээр заадаг. Уран нугаралтын техникэд тулгуурласан уян хатныг сайжруулах дасгалуудыг бүх насныханд зориулсан. Монгол улс уран нугаралтын эх орон учраас бүх насныханд зориулсан анхан шатны техникийн хичээлтэй байх хэрэгтэй.
АНУ-д хүмүүс ажил сургуулийнхаа хажуугаар хичээллэдэг учраас ѳдѳр болгон цаг гаргаж явах нь ховор. Манай сурагчид сонирхогчийн хэмжээнд ирсэн ч хөдөлмөрлөөд мэргэжлийн түвшинд ирж байгаа нь бахархалтай. Хүн харахад аяндаа хийгээд байгаа юм шиг ч үүний цаана маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, тэвчээр, дэглэм, сургалт шингэсэн байдаг.
-Нэг сайн уран нугараачийг бэлдэхэд хэр их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг бол?
-Ерөнхийдөө бидний үед 3-4 жил сураад төгсдөг байсан. Зарим хүүхэд төрөлхийн авьяас чадвартай тул хурдан сурдаг. Ямар ч гэсэн хоёр жилээс дээш сурдаг.
-Гадаад улсуудад Монгол уран нугараачид олноор ажилладаг. АНУ-ын циркийн хөгжил болон Монголын уран нугаралтын түүхэнд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?
-Бидний гаргаж байгаа амжилт л хувь нэмэр. Манай монгол нугараачид мэргэжлийн түвшинд өндөр зэрэглэлээр нугардаг. Очсон газар болгондоо үүнийг үзүүлээд явна гэдэг маш том хувь нэмэр. Монгол уран нугараачид дэлхий дахинд гайхагдаад мундаг гэдгээ тунхаглаад л явж байна. Сүүлийн үед уран нугараач нар хичээл заадаг болсон нь том алхам, зөв ч үйлдэл. Би Монгол багштай, Монгол уран нугаралтаар нугарч байна гэж гадаад хүмүүс ярьж байгаа нь бахархалтай.
Монгол уран нугараачид дэлхий дахинд гайхагдаад, мундаг гэдгээ тунхаглаад л явж байна.
Монгол үндэсний урлагийг зөвхөн Монголд хадгална гэж байхгүй. Бид өөрсдийн мэдсэн сурсан зүйлийг хүмүүст зөв таниулах нь чухал. Урлагийг өмчилж болохгүй.
Намайг анх 1997 онд АНУ-д очиход цирк хөгжсөн ч уран нугаралтын талаарх ойлголт ѳнѳѳгийнх шиг биш байлаа. Циркийн урлаг Нарны цирк гарч ирэхээс ѳмнѳ ерѳнхийдѳѳ устах зам руугаа орчихсон байлаа. Нарны цирк хүний биеийн чадал, техникийн дэвшил дээр тулгуурлан дотроо маш сайн түүх ѳгүүлэмжтэй гарч ирснээр циркийн урлагийг аварсан гэж хэлж болно. Энэ тоглолтуудад Монгол уран нугараачид оролцон хѳгжлийн замд нь тус болж байсан юм. Уран нугаралтын хамгийн сайн үзүүлбэр гаргая гэхэд шууд л Монгол нугараачидтай холбогддог шүү дээ. Энэ бол маш том үнэлэмж.
-Уран нугаралтаар хичээллэснээр хувь хүний хувьд ямар давуу талуудыг бий болгодог вэ? Эрүүл мэндэд эергээр нөлөөлнө гэсэн үг шүү дээ.
-Миний багш намайг анх ангидаа ороход чи яасан их уйлдаг хүүхэд вэ? Уйлмаар санагдвал дотроо уйлж бай, хэзээ ч битгий гаднаа гарга гэж байсан юм. Уран нугаралтаар хичээллэснээр хатуужилтай болдог. Хүн хатуужил тэвчээртэй байж ямар ч зүйлийг сурна. Насанд хүрсэн хүмүүс нугаралт хийхээр стресс нь гарч, өөдрөг үзэлтэй болж, өөрийгөө хянаж сурдаг.
Үүнээс гадна хүний биед маш эерэг нѳлѳѳлдѳг. Уян хатны дасгалууд нь хүний булчин шѳрмѳсѳнд гүн хѳдѳлгѳѳн ѳгдѳг. Булчин шѳрмѳс хѳдѳлгѳѳнд ороод эхлэхээр хүний бие эрүүлжиж хѳнгѳрч эхэлнэ. Хамгийн наад захын жишээ нь хуян хѳѳрѳх, хѳдѳлгѳѳнгүй байснаас болон удаан суултаас үүсдэг нурууны доод булчингийн зангираанаас үүсдэг нурууны ѳвчин арилна. Мөн цусны эргэлт сайжирч, ѳндѳр хэмжээнд эргэлддэг. Хүний цусны эргэлт сайжрахаар хүний бүх бие сэргэж, тархины үйл ажиллагаанд сайнаар нѳлѳѳлж эхэлдэг. Тиймээс нойр сайн авч, сайхан амарч эхэлнэ. Уян хатны дасгал нь хамгийн эрүүл дасгал юм.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье. Эцэст нь юу хэлэхийг хүсч байна вэ?
-Миний гэр бүл намайг багаас минь дэмжиж, бүх сэтгэл зүрхээ зориулсан. Эхлээд ээж минь эсэргүүцсэн ч намайг циркэд явуулахын тулд тэтгэвэртээ гарч хотод ирж байлаа. Гэр бүлийн минь дэмжлэг өөрийнхөө мөрөөдлөөр амьдрах боломжийг олгосон тул тэдэндээ маш их баярлаж явдаг. Харин ээжийгээ сайн асарч хамгаалж чадахгүй алдсан юм шиг санагддаг. Тэрэнд харамсаж өөрийгөө яллаж амьдардаг. Би ажилдаа их дурлаж явлаа. Бас хань ижил минь дэмжээгүй бол үнэхээр энэ түвшинд хүрж чадахгүй. Хүүхдээ нөхөртөө орхиод л тоглолтоор явдаг байсан үе бий. Маш их хайр халамжийг мэдрүүлдэг ханьдаа их баярлаж явдаг.
Монголчууд урлагаа дээдэлж хайрладаг хүнлэг хүмүүс. Нийт мэргэжил нэгт уран нугараачдадаа энэ урлагийг улам их хөгжүүлээсэй, бодлого боловсруулдаг хүмүүс ардын үндэсний урлагийг хүндэлж дэмжиж яваасай гэж хүсэж байна.