Амралтын өдрүүдээр гэр бүлээрээ тухлан суугаад үзэж болохоор тэр дундаа аавын тухай, эцгийн хайрыг өгүүлэх кинонуудын мэдээллийг хүргэж байна.
1. To Kill A Mockingbird
Шударга шулуун, даруу зантай Аттикус Финч бол жинхэнэ эр хүн. Тэрээр арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тууштай тэмцэхээс гадна дэлхийн хамгийн сайн аав юм. Хоёр хүүхдээ хайр халамжаар дутаалгүй, ганцаараа өсгөж буй бэлэвсэн эр Аттикус Финчийг Америкийн Кино институт “20-р зууны уран сайхны киноны түүхэн дэх шилдэг дүр” хэмээн тодорхойлсон байдаг. Аттикус Финч, 6 настай охин Скаут нарын харилцаа хайр энхрийллээр дүүрэн байх ба ямар ч аав хүн охинтойгоо ийм л харилцаа тогтоохыг хүснэ.
Мэдээж та номыг нь уншиж болох ч кино нь номноосоо ялгаагүй сонирхолтой болсон ба жүжигчин Грегори Пэк ч Аттикус Финчийн дүрийг маш чадварлагаар гаргаж чадсан билээ.
2. Big Fish
Big Fish бол маш сонирхолтой кино. Сонирхолтой гэдэг нь сайн талаасаа шүү. Тус киног сонин содон кино хийдгээрээ алдартай Тим Бертон найруулсан юм. Кинонд өөрийн өнгөрсөн түүхийг үлгэр домог мэт ярих аав, аавыгаа худал ярьж байна хэмээн боддог аав хүү хоёрын харилцааг харуулах болно. Аав нь үхэж байгаа талаар дуулсан хүү Уилл нь гэртээ эргэн ирж, аав нь үнэндээ хэн болох талаар мэдэх сонирхолтой аялалд гарна. Ингээд эцэст нь аав хүү хоёр эвлэрч, кино маш сэтгэл хөдөлгөм төгсөх болно.
3. The Godfather
Аавынхаа үлдээсэн үйл хэргийг үргэлжлүүлж, гэр бүлийнхээ бизнесийг удирдаж, аавынхаа оронд аав болох үүргийг хүлээсэн нэгэн эрийн тэмцлийг тус кинонд үзүүлэх болно.
Дэлхий даяар алдартай тус киноны 3 анги бүхэлдээ эцэг болон үр хүүхдүүд хоорондын харилцааг харуулах аж.
Ганцхан жишээ авахад л тус кинон дээр загалмайлсан Вито Корлеоне, “Гэр бүлдээ цаг гаргадаггүй эр хүн хэзээ ч жинхэнэ эр хүн болж чадахгүй.” хэмээн хэлдэг.
4. Field of Dreams
Өнгөрсөндөө харамсахгүйн тулд хүн юу хийхэд бэлэн байдаг вэ? Рэй Кинсэлла багадаа аавтайгаа хүйтэн хөндий харилцаатай байв. Аавыгаа нас барсаны дараа тэрээр багадаа аавтайгаа бэйсболын бөмбөг шидэлцэж тоглохоос татгалзаж байснаа санан харамсдаг байжээ. Газар тариалан эрхлэгч болсон Рэйд хэрэв тариалангийнхаа талбайд бэйсболын талбай байгуулвал аав нь эргэн ирнэ гэж хэн нэгэн хэлэх сонсогдоно. Тэрээр тэрхүү хоолойн хэлсэн болгоныг биелүүлж, эрдэнэшишийнхээ талбайд бэйсболын талбай барив. Ингээд хэд хэдэн нууцлаг, тайлбарлах боломжгүй үйл явдлын дараа түүнд нас барсан аавтайгаа бөмбөг шидэлцэж тоглох боломж олдох болно.
5. Father of the Bride
Охинтой аавуудын нэгэн зэрэг аз жаргал болон гунигтайгаар хүлээдэг мөчүүдийн нэг бол охиных нь хурим. Та бүхэн тус киноны орчин үеийн хувилбарыг үзсэн л байлгүй. 1991 оны жүжигчин Стив Мартины гол дүрд тоглосон кино инээдтэй ч 1950 оны Спенсер Трэйси болон Элизабет Тэйлор нарын тоглосон анхны хувилбарын хаана ч хүрэхгүй.
Тус кино нь гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой, аав охидын харилцааг харуулсан хөнгөн инээдмийн кино юм.
6. Road to Perdition
Заримдаа аав хүү нарын харилцаа маш ээдрээтэй байдаг. Их Хямралын үеийн аав хүүгийн харилцааг харуулсан Road to Perdition киног заавал үзээрэй. Хөвгүүд бүгд л аав шигээ хүн болохыг хүсдэг. Гэтэл аав нь өөрсдийнх нь бодсон шиг тийм сайн хүн биш бол яах вэ? Жүжигчин Том Хэнкс дээрэмчдийн бүлгийн бие хамгаалагч, хөлсний алуурчин Майкл Салливаны дүрд тоглоно. Тэрээр хүүгээ боссоосоо хамгаалахын зэрэгцээ гэр бүлийнхээ бусад гишүүдийн өмнөөс өшөө авахаар төлөвлөдөг. Майкл хүүгээ энэхүү төлөвлөгөөндөө оролцуулах ба хүү нь том болоод зөв замаар явах байх гэж найдна.
7. Pursuit of Happiness
Бодит явдлаас сэдэвлэсэн тус кинонд саятан Крис Гарднерийн амьдралын нэгээхэн хэсгээс өгүүлэх болно. Орон гэргүй болохын зэрэгцээ хүүгээ ганцаараа өсгөж буй аавын тухай юм. Тус кинонд аав нар хүүхдүүдүүдийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдгийг харуулна. Pursuit of Happiness киног онцгой болгосон бас нэг зүйл бол Крис Гарднер болон түүний хүүгийн дүрд жүжигчин Уилл Смит өөрийн хүү Жэйдений хамт тоглосон явдал байв.
8. Parenthood
Тус кинонд нэгэн гэр бүлийн тухай гарах ба орчин үед эцэг эхчүүд ямар бэрхшээлийг туулдаг талаар өгүүлэх юм. Кинонд хэд хэдэн гол дүр байх хэдий ч жүжигчин Стив Мартины Жил Бакмэний дүр үзэгчдийн сэтгэлд илүү хоногшсон гэж хэлж болох юм. Багадаа эцэг эхийн хайраар дутсан Жил өөрийн хүүхдүүдээ хайраар дутаахгүйн тулд хамгийн сайн аав байхыг хичээнэ. Гэсэн ч тэрээр хэт их хичээл зүтгэл гаргах ба киноны явцад ч үүнийгээ мэдэрнэ.
9. Boyz n’ the Hood
Жүжигчин Лоуренс Фишбёрн энэхүү кинонд өөрийн тэрслүү хүү Трегээ муу бүхнээс холуур өсгөх гэж хичээж буй аав Фюриус Стайлзийн дүрд тоглоно. Фюриус хүүдээ хатуу чанга хандах ч эцэг байх, сайн хүн байх жишээг өөрөөрөө үлгэрлэн үзүүлнэ. Зөв зүйл хийдэг хүн болоход аавын нөлөө ямар чухал болохыг үзүүлсэн кино бол яалтчгүй Boyz n’ the Hood юм.
10. Finding Nemo
Марлин бол эхнэр болон 400 түрсээ махчин загасанд алдсан бэлэвсэн загас юм. Тэрээр амьд үлдсэн цорын ганц хүү Немогоо алдахаас айн, өөрөөсөө бараг холдуулдаггүй байв. Түүний хичээл зүтгэл талаар болж нэгэн өдөр түүний хүү Немо алга болно. Тус хүүхэлдэйн кинонд хүү Немогоо хайж буй Марлин болон түүний хүүд тохиолдож буй адал явдлуудыг өгүүлэх юм. Гэр бүлийнхэнтэйгээ бүгдэнтэй нь үзэхэд хамгийн хамгийн тохиромжтой кино.
11. Paper Moon
Жүжигчин Райан О’Нил охин Татумын хамт Мозес болон Эдди Прэй хоёрын дүрд тогложээ. Мозес охин Эддигийн хамтаар Их Хямралын үеийн Канзаст амьдардаг. Мозесийг үлгэр жишээ аав гэж хэлэхэд хэцүү. Тэрээр бэлэвсэрсэн хөгшин эмэгтэйчүүдийг залилан мөнгө олдог. Гэсэн хэдий ч Мозес болон түүний охин Эдди хоёрын харилцаа үнэхээр сэтгэл татам болохыг та мэдрэх болно.
12. My Life
Магадгүй Майкл Китоны тоглосон тус кино эцэг хүүхдийн харилцааг харуулсан хамгийн шилдэг кино байж ч болох юм. Майкл Китон нь энэхүү кинонд эхнэр нь жирэмсэн болсоны дараахан өөрийгөө хавдартай болсон гэдгээ мэддэг Боб Ивановичи хэмээх эрийн дүрд тоглодог. Удахгүй төрөх хүүгээ өсгөж чадахгүйгээ мэдсэн тэрээр хүүдээ зориулж бичлэг хийж бэлдэнэ. Зарим бичлэг дээр тэрээр хүүдээ зориулж үлгэр уншиж, зарим дээр нь том болоод сахлаа хэрхэн авах, хэрхэн гар барих талаар заажээ. Бие нь муудахын хэрээр тэрээр хүйтэн хөндий харилцаатай байсан өөрийнхөө аавтай эвлэрдэг.