Нийслэлийн 9 дүүргийн боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд болон цэцэрлэгүүдийн хэсгийн төлөөллийг оролцуулан цэцэрлэгийн цахим системийн сургалтыг өчигдөр Сүхбаатар дүүргийн тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтаар цахим бүртгэл, цахим элсэлтийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай системийн зааварчилгааг танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2017 онд tsetserleg.ulaanbaatar.mn системийг хийсэн.
2018-2019 оны хичээлийн жилийн хувьд тус системийг өргөтгөн, нэмэлт хөгжүүлэлтийг хийж 2-5 настай шинээр цэцэрлэгт орох хүүхдийг бүртгэх боломжтой болсон.
Мөн анги дэвшин суралцах хүүхдүүдээ цахим системээр бүртгэлийг нь баталгаажуулж байгаагаараа онцлог юм.
Цахим системийн хувьд үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
Үүнд:
1. Эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд зориулсан мэдээллийн цахим хуудас болон цахим бүртгэл tsetserleg.ulaanbaatar.mn
2. Нийслэлийн боловсролын газар, Дүүргийн боловсролын хэлтэс болон цэцэрлэгүүдийн эрхлэгч нарт зориулсан цахим элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах tsetserleg.ulaanbaatar.mn/Garden
Тус сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд нь нийслэлийн төрийн өмчийн 222 цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч багш нарыг сургаж цахим элсэлтийн үйл ажиллагааг хэвийн явуулах бэлтгэл ажлыг хангахад туслах юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.