Иргэний зориг ногоон намыг нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзлаа

GoGo.mn

2018-08-09 16:18 GMT+8

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ ирүүлсэн 14 намыг бүртгэх эсэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргасныг танилцуулж байна.Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн намуудыг Сонгуулийн Ерөнхий Хороонд баримт бичгээ ирүүлсэн дарааллыг баримтлан танилцуулвал:

  1. Монгол Ардын Хувьсгалт Нам                  
  2. Хөдөлмөрийн Үндэсний Нам
  3. Ардчилсан Нам
  4. Дэлхийн Монголчууд Нам
  5. Үнэн Ба Зөв Нам
  6. Монгол Ардын Нам                                     
  7. Монголын Ногоон Нам
  8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  9. Монгол Үндэсний Ардчилсан Нам
  10. Зон Олны Нам
  11. Монгол Консерватив Нам
  12. Ард Түмнээ Хайрлая Нам
  13. Бүгд Найрамдах Нам.

Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” хэмээн заасныг зөрчин Иргэний Зориг Ногоон Нам нь Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санүүгийн тайлангаа ирүүлээгүй тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийг үндэслэн Иргэний Зориг Ногоон Намыг Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргалаа.

Нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэгдсэн намуудад Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.5 дахь хэсгийг үндэслэн батламж гардуулах юм.



СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 2050 санал өгсөн байна.

Дээшээ