Өнөөдөр өрнөсөн онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж МАН-ын бага хурлын дараах арга хэмжээний үеэр Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна" гэж ярьсан тухай зарим хэвлэлүүд мэдээлжээ.
Энэ Ц.Нямдорж сайд, Би Хүрэлсүхийн Засгийн газарт орсон, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь үнэн. Томилогдсоноос хойш Ерөнхий сайдтай санал зөрөх юм байлгүй яахав. Ам муруйж үзээгүй юм байна. Намын бага хурлын дараа би шууд яам руу ажилдаа ирсэн. Ихтэнгэрт арга хэмжээ болсон эсэхийг мэдэхгүй" гэлээ.
-“Чингис” шатрын клубийн нэрэмжит “Chinggis Invitational” дөрөв дэх удаагийн тэмцээн Монгол Улсад эхэллээ. Энэхүү тэмцээн нь манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй А зэрэглэлийн тэмцээн юм.
Тэмцээнд 2500-гаас дээш чансаатай шатарчдыг урьж оролцуулдаг байна. Дэлхийн А зэрэглэлийн энэхүү тэмцээний хамгийн өндөр чансаатай тамирчин нь АНУ-ын хамгийн залуу их мастер Рэй Робсон аж.
-Сүүлийн 100 жилд тохиогоогүй хэт халалтын улмаас Өмнөд Солонгост 42 хүн амиа алджээ. Тавдугаар сараас хойш 3,400 гаруй хүн хэт халалттай холбоотойгоор эмчилгээ хийлгэжээ.
БНСУ-ын Засгийн газраас хэт халалтыг байгалийн гамшигт тооцон амиа алдсан, өвчин туссан хүмүүст нөхөн олговор өгөх хуулийг боловсруулахаар төлөвлөж буйгаа мэдээлжээ.
-Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2018 оны эхний 7 сард 683.6 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолжээ. 2017 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 206.0 сая ам.доллараар буюу 43.1 хувиар нэмэгдсэн байна.
2018 оны эхний 7 сард суудлын автомашин 34882, ачааны автомашин 12482 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 2633-гаар багасч, ачааны автомашины импорт 5356-гаар нэмэгдсэн байна.
-Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Хууль зүй, дотоод хэргийн яамны эсрэг талд, Монгол банкны зүүн талд байрладаг газарт БАММ ХХК НИТХ-ын 5/14 дүгээр тогтоолын дагуу барилга барих үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой санал авах самбар байрлуулжээ.
Гэсэн ч оршин суугчид шийдвэрийг тууштай эсэргүүцсэний үр дүнд өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нийслэлээс барилгын зөвшөөрлийг өгөхөөс татгалзсан шийдвэр гаргуулсан байна.