Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Б.Сондор GoGo.mn

2018-08-10 08:20 GMT+8


Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Алтайн уулархаг нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Отрын нутаг хэрлэнбаян-улаан орчмоор: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.  Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

Улаанбаатар хот: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 11-нээс 08 дугаар сарын 15-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв: 

11-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар өдөртөө халж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутаг, Их нууруудын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Та цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1681 санал өгсөн байна.

Дээшээ