Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 13 настай охин алга болжээ

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-08-10 10:00 GMT+8

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвөөс хойш 10 км-т орших Далайн зах багийн “Товог-Уул” гэдэг газарт тус сумын харьяат иргэн Б-гийн 13 настай охин М наймдугаар сарын 7-ны 08.00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар наймдугаар сарын 08-ны өдрийн 11.27 цагт хүлээн авч, долоон алба хаагч, аймгийн цагдаагийн 7 алба хаагч, орон нутгийн 59 иргэн, нийт 73 хүн, 3 автомашин, 24 мотоцикль, 21 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Наймдугаар сарын 09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн  “Товог” уулын орчмоор 10 км тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:05 цагт түр зогсоосон хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхийг та дэмжиж байна уу?
Нийт 501 санал өгсөн байна.

Дээшээ