Машиндаа засвар хийж байгаад дарагдаж, нас баржээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-08-10 10:35 GMT+8

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд 41 настай иргэн М машиндаа засвар хийж байгаад дарагдсан тухай дуудлагыг наймдугаар сарын 09-ний 13:04 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт өгчээ.

Аврах ангийн долоон алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр 10 км зам туулан 13:23 цагт очиход иргэн М ”Соната-2″ загварын автомашинд засвар хийж байгаад дарагдаж нас барсан байжээ. Цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 668 санал өгсөн байна.

Дээшээ