АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хадам аав ээж нь хувийн арга хэмжээний үеэр АНУ-ын иргэн боллоо. Пүрэв гарагт хуульчийн мэдээлснээр Меланиагийн эцэг эх Виктор болон Амалижа Кнавс нар АНУ-ын Нью-Йорк хотод тус улсын иргэн болох тангараг өргөжээ. Тэд Словений Севника хотын оршин суугчид юм.
Меланиа 2006 онд АНУ-ын иргэн болсон гэнэ. АНУ-ын цагаачлалын хуулиар Меланиагийн эцэг эх иргэншилтэй болохын тулд багадаа таван жил ногоон карттай амьдрах хэрэгтэй байна. Тэд анх охиныхоо дэмжлэгтэйгээр ногоон карт авсан аж.
АНУ-ын цагаачлалын төвийн вебсайтад иргэний харьяаллаа өөрчлөхөд оршин суух шаардлага, бусад нөхцөл байдлаас хамаараад Нью-Йорк хот 11-21 сарын хугацаа шаарддаг гэсэн байна.
Хуульч Майкл Вайлдес тэдэнтэй хамт арга хэмжээнд оролцохдоо Меланиагийн эцэг эх таван жилийн нөхцөлийг хангасан талаар сэтгүүлчдэд мэдээлжээ. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Меланиагийн аав машин борлуулагчаар ажилладаг байсан бол ээж нь нэхмэлийн үйлдвэрийн ажилчин байжээ. Хоёул 70 настай ажээ.
Эх сурвалж: BBC