Дарь-эхийн зам, Монелийн уулзварын замыг засна

Б.Сондор GoGo.mn

2018-08-10 12:35 GMT+8

Өнгөрсөн сард орсон усархаг борооны улмаас зарим замууд дээр эвдрэл гарсан.

Үүнээс Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж бууснаас болж тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирсан. Мөн гадна тойруугийн зам Дарь-Эхийн уулзвараас ганц худаг, Цагаан даваа чиглэлийн авто замын үерийн даланг хааж айл өрхүүд бууснаас зам

Нийслэлийн хэмжээнд 86 гудамж замын эвдрэл гэмтлийн судалгаа гаргаад, засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд зам засварлахад шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг Нийслэлээс шийдвэрлэсэн.

эвдрэл үүссэн замуудыг түргэн засварлах, нийслэлийн Газрын албатай хамтран зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэг болгов.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4015 санал өгсөн байна.

Дээшээ