Ухаалаг гар утасны хамгийн том үйлдвэрлэгч Samsung компани шинэ Galaxy Note 9 гар утас болон Galaxy брендийн бугуйн ухаалаг цаг болон Galaxy Home нэртэй спикерээ тус тус танилцууллаа.
Note 9 гар утас наймдугаар сарын 24-нд худалдаанд гарах ч өнөөдрөөс эхлэн урьдчилан захиалж болох аж. Өмнөх загваруудтайгаа адилхан мэт харагдах ч 6.4 инчийн илүү том дэлгэцтэй ба бусад Galaxy утаснуудын адил усанд тэсвэртэйгээс гадна утасгүй цэнэглэгддэг байна.
Note 9 ухаалаг гар утасны хамгийн шинэлэг зүйл нь бүх л өдрийн турш цэнэгээ барих чадвар, ухаалаг камер ба мөн тус гар утсыг авсан хэрэглэгчид дэлхийд алдартай Fortnite компьютер тоглоомыг утсан дээрээ тоглох боломжтой болох гэнэ.
Ухаалаг камер нь хиймэл оюун ухаан ашиглан хэрэглэгчийн авах гэж бүй зүйлсийг танин, автоматаар өнгө, дүрсний контраст, гэрэл зэргийг тааруулах ба хэрэглэгчдэд фильтр ашиглах шаардлага гарахгүй гэнэ.
Цэнэгээ удаан барих чадвар нь гар утас хэрэглэгчдийн дунд өндрөөр үнэлэгддэг билээ. Шинэ Note 9 нь нэг өдрийн турш цэнэгээ барина хэмээн Samsung компаниас амлаж байна. Note 7 утсанд асуудал үүсч, цэнэглэх явцад хэт халах, шатах тохиолдол гарсанаас хойш Samsung компани шинээр гарч буй утасны цэнэгийн аюулгүй байдлыг шалгах 8 алхмыг нэвтрүүлсэн ба Note 8 гар утасны цэнэгт асуудал үүссэн тохиолдол бүртгэгдээгүй билээ.
Түүнээс гадна шинэ Note 9 гар утасны багтаамж нэмэгдэн, хэрэглэгчдийн гар дээр 128 GB, 512 GB багтаамжтайгаар очих аж.
Note загварын салшгүй нэг хэсэг болсон S Pen шар, нил ягаан зэрэг илүү тод өнгөтэй болсон ба утсаа алсаас удирдах гэнэ. S Pen-ээрээ 9 хүртэлх метрийн зайнаас утасныхаа хөгжмийг тавих, селфи хийх, Power Point танилцуулганыхаа хуудсыг солих боломжтой аж.
Note 9 гар утасны үнэ 999.99 ам. Доллараас эхэлж байгаа ба 512 GB-тайг 1249.99 ам. доллараар авах боломжтой гэнэ.
Samsung Galaxy ухаалаг шинэ цагны хувьд нь эрүүл мэнд, фитнесс, нойр хянах программтайгаас гадна цаган дээрээсээ е-мэйл, хуанли шалгаж болох гэнэ. Түүнчлэн 3-р үеийн Apple Watch цэнэгээ нэг л өдөр барьдаг бол Samsung-н шинэ цаг 4 өдөр барих аж.