Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга нэгнийхээ амийг хөнөөжээ

Б.Сондор GoGo.mn

2018-08-10 13:25 GMT+8
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Өчигдөр буюу 2018 оны наймдугаар сарын 9-ний орой 21:45 минутад Сүхбаатар дүүргийн I хороонд байрлалтай Зам Тээврийн Хөгжлийн Яамны байрны гадаа хүн нас барлаа гэсэн дуудлага иржээ. 

Үүний дагуу тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүлэг үзлэг шалгалтыг хийн ажиллажээ. Хэргийн урьдчилсан байдлаар, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, Дотоод аудитын газрын дарга Г…-ийн амь насанд Төрийн тусгай удирдлагын газрын дарга М… халдсан болохыг тогтоогоод байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д зааснаар (хүн амины хэрэг) энэхүү хэргийг бүртгэж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Талийгаач Г…-ийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тодруулахаар ажиллаж байна. Тэднийг ажлын байран дээрээ архидан согтуурч байсан, албан тушаалын төлөө эсвэл хувийн шалтгаанаар маргалдсан эсэхийг шалгалтын явцад тодруулна гэлээ.  

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 678 санал өгсөн байна.

Дээшээ