Их Британи санхүүгийн мэргэжлээр мастерын зэрэг хамгаалахад хамгийн тохиромжтой улс. Гэвч төгссөний дараа үлдэж ажиллах боломж хумигдаж байна. Financial Times-ийн энэ онд явуулсан судалгаанаас үзэхэд 2012 оноос хойш Британид мастер хийгээд энд гурван жил дадлагажиж ажилласан Европын бус төгсөгчдийн тоо хоёр дахин буурчээ.
Түүнчлэн мөн хугацаанд курсээс хасагдсан оюутны тоо 25 хувиас 10 болж буурсан байна. Европын эдийн засгийн бүсээс гаднах улсуудаас ирдэг оюутнууд үлдэж ажиллах сонирхлыг цалингаар тайлбарлаж болно. Энд ажиллахад жилдээ 66000 ам.долларын цалин авдаг бол эх орондоо очиход 53000 ам.долларын орлого хүлээдэг. Гэтэл эдүгээ Британид визний шалгуурын улмаас ажил олох бараг боломжгүй болсныг Варвикийн бизнесийн сургуулийн нэг төгсөгч ярилаа.
Түүний хэлснээр “Гадаадын оюутан энд сураад ажил хайх боломж байхгүй. Бүгдээрээ сонголт хийх шаардлагатай болдог” аж. 2012 онд Британийн Засгийн газар төгсөлтийн дараах визийг цуцалсан. Харин гадаадын санхүүгийн оюутнууд ирэх дуртай хоёр дахь улс болох АНУ-д төгсөгчид үлдэж ажиллах эрхтэй бөгөөд дээрх хугацаанд уг үзүүлэлт 48 хувиас 64-т хүрчээ. Санхүүгийн зэрэг олгодог сургуулиудад Азийн элсэгчид чухал ач холбогдолтой. Тэд санхүүгийн мастерын сургалтад элсэгчдийн гуравны хоёрыг бүрдүүлдэг. Түүнчлэн батламжтай 65 дадлагажих хөтөлбөрт хамрагдагсдын Британид 78, АНУ-д 73 хувийг эзэлдэг байна.
Глазго дахь Адам Смитийн бизнесийн сургуулийн мастерын хөтөлбөрийн хүрээнд олон улсынсанхүүгийн курст суралцагч 173 оюутны 95 хувь нь Хятадаас ирсэн байв. Түүнчлэн Европын орнуудаас Британид ирж санхүүгээр суралцаад ажиллахаар үлдсэн хүний тоо сүүлийн хоёр жилд мөн цөөрч, 2016 онд 42 хувь байснаа одоо 37 хувь болжээ.
Харин Францын нийслэл Парис хот санхүүгийн хөтөлбөрийн зэрэглэлд буцаад дээгүүр байр эзлэх боллоо. Энд төгсөгчид төгссөнөөс гурван жилийн дараа 136000 ам.долларын цалинд хүрч байгаа нь төгсөөд анх авсан цалингаас 82 хувь дээгүүр байгаа юм. Шинжээчид энэ байдлыг Их Британи Европын холбооноос гарч байгаа үед Парис хот Лондоны оронд Европын санхүүгийн төв болохыг эрмэлзэж буйтай холбон тайлбарлаж байна.