БНСУ-ын шинжээчид дижитал шинжилгээний чиглэлээр манайд сургалт явуулж байна

Б.Сондор GoGo.mn

2018-08-10 16:15 GMT+8

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Аюулгүй байдал, Дотоод хэргийн яамны харьяа Үндэсний Шүүхийн Шинжилгээний Албаны Дижитал технологи, биометрийн шинжээч нартай хамтран 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатайгаар тус Хүрээлэнгийн шинжээч нар болон Цагдаагийн Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар болон Хууль Сахиулах Их Сургуулийн албан хаагчдад шүүх дижитал шинжилгээний чиглэлээр тусгай мэдлэгийн сургалт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтаар дижитал технологи, биометрийн чиглэлийн шинжилгээг шинэ арга, аргачлалаар хийх талаар мэдлэг олгож шинжилгээний байгууллагын тухайн чиглэлийн шинжээч алба хаагчдыг сургаж сертификат олгох юм. 

Эх сурвалж: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4609 санал өгсөн байна.

Дээшээ