2018.08.10: Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН үйл явдал

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-08-10 17:14 GMT+8

Өнөөдөр өрнөсөн онцлох таван үйл явдлыг нэрлэж байна. 

-Тал нутгийн марафон-Богдхан ултра трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 1-нд болно. 1997 оноос Япон улсын иргэн ноён Фүживара Тацүичи-н санаачилгаар “Тал нутгийн марафон” нэртэйгээр анх зохион байгуулагдаж байжээ. 

Тус гүйлтийн тэмцээнийг “Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо” болон Япон улсын “Шёова Холдингс” групп компани хамтран зохион байгуулна. Энэ жил Монгол Улсад анх удаа Ултра трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууриныг дамжин гүйдэг төрлийн марафон, хөл нүцгэн гүйлтийн хагас марафон Монголын тал нутагт зохион байгуулах юм. 

-2018 оны наймдугаар сарын 9-ний орой Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга нар муудалцаж, нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарсан тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүлэг үзлэг шалгалт хийжээ. Тэднийг ажлын байрандаа архидан согтуурсан, албан тушаалын төлөө эсвэл ямар шалтгаанаар маргалдсаныг шалгалтын явцад тодруулна гэв. 

-Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвөөс хойш 10 км-т орших Далайн зах багийн Товог-Уул гэдэг газарт тус сумын харьяат иргэн Б-гийн 13 настай охин М наймдугаар сарын 7-ны 08.00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болжээ.

Наймдугаар сарын 09-ний өдрийн 08.00 цагаас эхлэн Товог уулын орчмоор 10 км тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:05 цагт түр зогсоосон байна. 

-
Ухаалаг гар утасны үйлдвэрлэгч Samsung компани шинэ Galaxy Note 9 гар утас болон Galaxy брендийн бугуйн ухаалаг цаг, Galaxy Home нэртэй спикерээ тус тус танилцууллаа.

Note 9 гар утас наймдугаар сарын 24-нд худалдаанд гарах ч өнөөдрөөс эхлэн урьдчилан захиалж болох аж. Өмнөх загваруудтайгаа адилхан мэт харагдах ч 6.4 инчийн илүү том дэлгэцтэй ба бусад Galaxy утаснуудын адил усанд тэсвэртэйгээс гадна утасгүй цэнэглэгддэг байна.

Note 9 ухаалаг гар утасны хамгийн шинэлэг зүйл нь бүх л өдрийн турш цэнэгээ барих чадвар, ухаалаг камер ба мөн тус гар утсыг авсан хэрэглэгчид дэлхийд алдартай Fortnite компьютер тоглоомыг утсан дээрээ тоглох боломжтой болох гэнэ.

-Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарах асуудлуудын талаар ярилцлаа. 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Бид төсөв мөнгөний боломжид тулгуурлан нийслэл дэх үерийн далан сувгуудыг жил бүр шинэчлэн засварлаж байна. 1960-аад оны үед баригдсан Туул голын дагуу үерийн даланг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Мөн Туул голын хамгаалалтын зурвасыг маш сайн баримтлах хэрэгтэй. Холбогдох яамтай ярилцаад, Туул гол дагуу олгогдсон газруудын эрхийг цуцалж, дахин барилга бариулахгүй байх тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай” гэлээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1087 санал өгсөн байна.

Дээшээ