Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарсныг ЦЕГ-аас өнөөдөр мэдээллээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гаргасан Б.М-г яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Б.М-г 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх