Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөө өглөө авто замын шинэчлэлт, бүтээн байгуулалттай танилцав.
Тэрээр ЗЦГ-ын урд барьж буй давхар гүүр болон Яармагийн гүүрийг барьж буй ажилтнуудтай уулзан, ажлын явцыг тодруулсан юм.
Эдгээр төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна.
Яармагт шинэ гүүр барих, хуучин гүүрийг сэргээн засварлах, налуу гүүрэн гарц барих, хойд хэсэгт жаазан гүүр, тулгуур хана барьж байна.
Ингэснээр Яармагийн гүүрийн орчмын олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1 , 2 “ болон тухайн бүсэд шинээр барьж буй орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцлоор холбож, замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой.
Шинэ гүүр нь 250.2 у/м, 20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байх юм. Барилгын ажил энэ оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.