Энэ сарын 8-нд барилгын өргөгч краны тросс тасарч 17 настай залуу амиа алдсан хэрэг гарсан. Осол "Хүннү" хорооллын Хурд группын барилгын хашаанд гарсан бөгөөд уг хэрэг "Хурд" групптэй холбоогүй гэдгийг барилгын гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ.
Түүнчлэн барилгын гүйцэтгэгч компаниудын удирдлагууд сүүлийн жилүүдэд барилгын салбарт гарсан ослын талаар мэдээлэл хийж, осолд өртөж гэмтэж бэртсэн, амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөөс уучлалт гуйлаа.
Тус хэвлэлийн хуралд "Хурд" групптэй хамтарч ажилладаг барилгын гүйцэтгэгч компаниудын удирдлагууд болон захирлууд оролцлоо.
"Түмэн дэлгэр далай" ХХК-ийн захирал н.Батхишиг "2018 наймдугаар сарын 8-нд гарсан ослын улмаас эрдэнэт хүний амь нас харамсалтайгаар эндсэнд бид бүхэн талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйж байна. Тухайн үед бараа материал зөөх явцад автокраны тросс тасарч осол гарсан. Одоогоор хэргийг шүүх хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна." гэлээ.
"Шинэ мөнх дөл" ХХК-ийн захирал н.Баттөр "2013 онд манай барилгын ажлын явцад гэнэтийн осол гарч кранд цохиулж нэг хүн хүнд гэмтэж байсан. Тухайн ондоо хэрэг нь шийдэгдсэн. Уг хэргийг зөвхөн манай компанид үүсгэсэн бөгөөд хуулийн дагуу бид хариуцлага хүлээсэн. Иймд ажил олгогч байгууллагынхаа нэр хүндийг сэвтээсэнд харамсаж, осолд өртсөн ажилтан болон түүний ар гэрийнхнээс уучлалт хүсэж байна" гэлээ.
"Буянт бор хайрхан" ХХК-ийн захирал н.Лхагваа "Манай компани барилгын засал чимэглэл гүйцэтгэдэг. 2015 онд Нарны хорооллын 18-р байранд ажил үүргээ гүйцэтгэж явсан ажилтан санамсар болгоомжгүй байдлаас цахилгаанд цохиулсан осол гарсан. Бид тухайн үед хууль хяналтын байгууллагын өмнө хариуцлага хүлээж байсан. Бид ёс зүйн хувьд ард түмнээсээ уучлалт гуйж байна. Бидний алдаа дутагдал бүрийг "Хурд" групп болон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд үүрүүлж байгаа нь ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна" гэв.