Монголын анхны Дэлхийн аваргын стандартын гольфын талбай болох Мт. Богд талбайд өчигдөр Turkish Airlines компанийн нэрэмжит World Golf Cup тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Монголд хоёр дахь удаагаа зохиогдсон энэ тэмцээнд М.Баярбахдал 44 оноогоор тэргүүн байр эзэлж, ирэх арван нэгдүгээр сард БНТУ-д зохиогдох аваргын төлөөх тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.
Тэмцээн “Stableford” хэмээх форматаар зохиогддог учраас хэн ч ялагч болох боломжтой гэдгээрээ онцлог аж. Энэ жил нийт 72 тамирчин өрсөлдөж 43 оноогоор тэнцсэн хоёр тамирчны үзүүлэлтийг хянаж, хамгийн сүүлийн нүхэнд илүү сайн тоглосон учраас Ц.Сэдванчиг хоёрдугаар байр, Б.Элбэгсайхан гуравдугаар байрт оржээ.
17 дугаар нүхэнд зохиосон хамгийн ойр цохих тэмцээнд эрэгтэйчүүдээс Г.Тамир, эмэгтэйчүүдээс Н.Намуунаа ялагч болсон байна.